Орост суралцагч оюутнууд чуулна

1970-аад оноос 1990 оныг хүртэл манай улсаас 5000 орчим хүн хуучин ЗХУ-д суралцан боловсрол эзэмшиж байжээ. Харин энэ уламжлал нэг хэсэг тасарсны эцэст 1996 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр болон хувийн зардлаар 1337 хүн ОХУ-ын 117 их, дээд сургуульд сурч байна.
Орост суралцагч оюутнуудын чуулга уулзалтыг Москва дахь Монголын оюутны холбоо, Москва дахь МАЭСЗХ-ноос санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд чуулганы нээлтэд ОХУ-д дээд сургууль төгссөн төр, засгийн нэр хүндтэй зүтгэлтнүүд урилгаар оролцох юм.
/Өнөөдөр, 2004. 07.031, 178/