500 ам.доллараар гадаадын иргэдийг зодуулсан гэх хэргийн захиалагчийг саатуулжээ

Түүнээс 500 ам.доллар авч Турк улсын иргэдийг зодсон залууст тус дүүргийн шүүх гурван жил хүртэл хорих ял оноосон бөгөөд захиалагчдын нь хэргийг тусад нь шийдвэрлэхээр болж түдгэлзүүлээд байсан юм. Тус дүүргийн прокурорын газраас хил, гааль болон бусад холбогдох байгууллагуудад дээрх иргэн болон түүний хамсаатныг улсын хилээр орж ирмэгц саатуулах мэдэгдэл өгсөн байжээ.
Турк болон Кипр улсын иргэд манай улсад өлөн боловсруулах жижиг үйлдвэр ажиллуулдаг бөгөөд хоорондоо зөрчилдсөнөөс болж уг хэргийг үйлдсэн аж. Омар Ибрагим Рахманд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлэн шалгаж байна.
/Өнөөдөр, 2004. 08.02, 179/