Путиний гол авьяас нь хүмүүст таалагдаж чаддаг явдал юм

-Ололт амжилтаа сурталчлах нь гуравдугаар сарын сонгуулиас хойш багаслаа. Харин нарийн төвөгтэй аоуудлууд л хунгар шиг зузаараад байх болов. Үнэ өсч, хэрэглээний өртөг нэмэгдэж байна. Ид гялалзаж байсан ЮКОС компани нурлаа. Орос улс гадаадын хөрөнгө оруулалтыгтатах нь муудав. Харин ч хөрөнгө гадагшаа урссаар. Армид ч ажил хэрэг тааруу байна. Хөдөө нутаг маань архин далайд улам бур живсээр. Засаг захиргааны өөрчлөлтийнх нь учрыг хумүус олохоо байлаа. Барууны хүчнүүдийн холбоо, Яблоко гэх мэт ардчилсан намууд байхгүй болж, Оросын коммунист нам амьогалаа хураах гэж байна. Хэрэв одоо сонгууль явуулбал хүмуус хэний төлөө санал өгөхөө мэдэхгүй болчихоод байгаа. Нам нь сонгогч дэмжигчгуй буе, сонгогч дэмжигчид нь намгуй болчихоод байна. Хумуүс өөрсдийгөө хэн болохыг, нийгмийн уудам орон зайн хаахна нь байгааг мэдэхээ больчихеон ийм нөхцөл байдлыг үхээнц гэж нэрлэдэг. Энэ бол их аюултай өвчин. Ерөнхийлөгчийн нэр хүнд унаад эхлэхээр түүний шинж тэмдэг нь мэдрэгдэж эхэлеэн. Улс оронд тохиолдсон муу муухай юм бүхэнд Чубайс, Гайдар болон олигархуудыг эцэстөгегөлгүй буруутгаж болохгуй шүү дээ.
-Ямар ч юм болж байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд удаан хугацаанд өесөөр байсан. Үүний нууц юу байв?
-Путиний гол авьяас нь хүмүүст таалагдаж чаддаг явдал нь. Тэр бол жирийн гэр бүлээс гаралтай энгийн даруу залуу, гэнэтхэн л Кремльд ороод иреэн. Ярихдаа бүрэг ичимтгий мэт байдаг нь хүмүүсийг уяраадаг, Туүний өөртөө итгэлгүй байдал нь хүмүусийн зөөлөн сэтгэлийг хөдөлгөдөг учраас түүнд уучлангуй ханддаг. Тэр чинь бидэн шиг л хүн. Тэр хөнгөн наргиан хийж, эре шийдмэг хандаж чаддаг. Тэр ухаантай, сайхан ярьдаг. Аюулаас хамгаалахад ажиллаж байсныг нь зарим хүн бараг домог мэт болгодог. Хүмүүс Путинд хэрхэн ханддагийг судлахад Тэр боломжийн хүн. Нүүр улайлгахааргүй гэсэн хариулт зонхилж байсан. Путиний амжилтын өөр нэг үндэс нь үзэл бодлын хувьд тогтворжоогүй байдал нь. Зүүн ч баруун ч биш. Ямар нь мэдэгдэхгуй, тодорхой буе Ерөнхийлөгч бугдэд таалагдах боломжтой. Хучтэй гарыг мөрөөддөг хүн бол түүнийг Андроповтой адилтгана. Орооын дэлхийн хэмжээний том гурний эрх сүрийг нь сэргээхийгхусдэгхун бол олон улсын тавцан дээр тууний олж байгаа амжилтанд баярлана. Өрнөдийнхний хувьд Путин ардчилагч, зах зээлийн эдийн засагч. Ядуучуудын хувьд тэрбээр олигархуудтай тэмцэгч. Хунд сурталтнуудын хувьд хүмүүстэй ажиллаж чаддаг удирдагч. Чекистүүдэд бол ердөө л өөрийнх нь хүн. Хүн бүр түүнийг өөрсдийнхөө хүссэнээр цэгнэдэг. Путин бол толь.
-Таны бодлоор жинхэнэ Путин маань ямар хүн бэ?
-Хүнийг ойлгохын тулд түүний угийг бага сонсох хэрэгтэй. Харин түүний юу хийж байгааг нь аль болох илүу харах ёстой. Ардчиллын гол шинж нь оонгууль биш, эрх мэдлийг хуваах зарчим байдаг. Хэрэв эрх мэдэл нь хязгаарлагдмал, нийгэм ньтуүнийг хянаж чаддаг бол дураар авирлах нь бага байна. Ельциний үед эрх мэдлийн хуваарилалт илуу байсан. Тухайлбал, парламент харьцангуй бие дааж байснаас хунд сурталд сүрхий саад болж чадсан. Тэгвэл одоо Путин парламентын бусдаас үл хамаарах байдлыг хөгжүүлж байна уу? Үгүй. Харин ч түүнийг эрх мэдлийн нэгдмэл тогтолцоо руу оруулах бүхий л арга хэмжээг аваад байна. Бие даасан шүүх, уг хэлэх эрх чөлөөний тухайд ярих ч юм байхгүй. Тиим болохоор Путинийг ардчилагч гэж хэлж болно гэж уу? Путин тэгэхдээ хувийн өмчтэй байхыг эсэргүүцдэггүй. Үнэнийг хэлэхэд ингэхээс өөр арга алга л даа. Наад зах нь хувийн өмчгүйгээр эдийн засгаа өөд нь татаж чадахгүй.
Гэхдээ Путин бизнесийг өөрийн мэдлийн юм шиг удирдаж хөтлөхийг хүсээд байна. Путиний үед төрийн үурэг өсч, амьдралын бүхий л хүрээнд түүний тавих хяналт нэмэгдэж байгаа. Тиймээс Оросын хувьд өрнөдөөс илүү хөгжлиин хятад зам дөхөм гэж Путин ойлгожээ гэсэн дугнэлтийг би хийсэн. Энэ замыг ардчилалгүй зах зээл гэж нэрлэж болно.
Ийм замаар явах боломжтой юу гэвэл хэсэгхэн хугацаанд болно. Тэгэхдээ төр, бизнес хоёрын зөрчил нь ардчилагдах уу, эсвэл эдийн заегийн зогсонги байдал руу шулуун замаар яваад орчих уу гэдгийн аль.нэгийг нь сонгоход зайлшгүй хүргэнэ.
-Путин цаашдаа яаж ажиллах нь зөв бол? Бизнес бол дээрээс ирсэн зааврыг биелүулж байх ёстой гэж хандах уу, эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, эдийн заегийг өегөх, ядууралтай тэмцэх явдалд чухал нөлөөтэй бизнесмэнүүдийг өөрийн түншээ болгох нь зөв үү?
-Путиний хувьд Орос улс эдийн засагтаа амжилт олох явдалмаш чухал. Тэрбээр улс орноо Горбачев-Ельциний хувьсгалч уеэс татан гаргасан, эмх журам тогтоосон, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт бий болгосон Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэхийг хусч байгаа. Тиим болохоор энэ өсөлтийг хангах ёстой хүмүүстэй хамтарч ажиллахгүй байж чадахгүй. Ингэж хэр чадах бол гэдэг харин өөр хэрэг.
Бизнес өсч хөгжих нөхцлийг бий болгохын оронд түүнд бодлогоо тулгах гэж оролддог нэг айхтар дутагдал түүний үйл ажиллагаанд байсаар байдаг юм. Урьд нь ч, одоо ч Путин бизнес… ёстой гэсэн үгийг хэрэглэх нь элбэг. Бизнест тушааж болохгүй. Бизнес өөрийн зоргоор арвижиж байдаг. Хувийн өмчийг чөлөөтэй тавьсан, хамгаалсан орчинд л хөгждөг эд. Ийм нөхцөл байхгүй бол ажил хэрэгч хүмүүс хөренгөө гадагш нь гаргах юм уу авдрандаа хийчихдэг. Тэгээд хүссэн үедээ эрдэнэс агуулсан авдраа аваад явчихна. Үйлдвэр заводыг бол аваад явчихаж чадахгүй шүү дээ. Америкийн Ерөнхийлөгч дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гээд бизнесийн дээд хүрээллийнхэнд хэлсэн гээд бодоод үз дээ. Хачин юм болно биз дээ. Бизнест ашиг гэсэн ганцхан хууль бий. Бизнесмэнүүд өөрийнхөө мөнгөөр аз сорьж аль болох их ашиг олох газрыг хайна. Ажил нь бүтвэл баяжна, бүтэхгүй бол үгүйрнэ. Ердөө л энэ. Харин бизнест нийгмийн хариуцлага үүрүүлэх гэж төр байдаг юм. Энэ төр бизнесийн ашгаас татвар авна, дахин хуваарилна, ийм байдлаар өөрийгөө тэжээж чадахаа больсон хүмууст тусалдаг.
-Таны үзэж буйгаар ЮКОС-ыг тойрсон үйл явдал цааш хэрхэн өрнөх бол? Ходорковскийг яах бол?
-Ходорковскийг дундаж хугацаагаар, тодруупба^ 15-16 жилээр шоронд суулгах болов уу. Зугээр өнгөрөөвөл эрх баригчдын хувьд ичгүүртэй явдал болно. Бас хэт чанга шийтгэвэл буруудна. ЮКОС өер эзний гарт очих нь, түүнийг авч явахад төр оролцох нь нэгэнт тодорхой болсон. Хэний төлөө ийм үйлдэл хийсэн нь тэр үед хумуүст ил тод болох биз. Мэн Путиний шинэ олигархууд хэн болох нь ч мэдэгдэнэ.
-Энэ компанийг хаалгыг нь бариулах эсэхийг гагцхүү Путин л шийдэх үү?
-Тэгнэ. Орост одоо хэмжээгүй эрхт засаг сэргэж байгаа гэж хэлж болно. Эзэн хаантай, зөвлөлт засагтай байх үеийнх шиг. Дээр нь ганц хүн, туүний дор улс төрийн товчоо буюу туүний ойрын шадар 20-25 хүн, дараа нь албан тушаалын
давхаргууд. Тиим учраас бүхий л чухал асуудлыг Ерөнхийлөгчийн зевшөөрөлгүйгээр шийддэггүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Томоохон хэмжээтэй өмчийг хэнээс нь хурааж авах, хэнд өгөх вэ гэдэг чухал асуудал. Үүнийг нэгдүгээр хүн л шийднэ. Оросын хувьд энэ нь дасал болсон зүйл
Манай түүхкйн ихэнх хугацаанд ийм л байсан. Хувийн өмчтөний өмчийг бэхжуүлж байсан богино богино үеуд улстөрийн амьдралыг ардчилахыг ямагт шаардаж байв. Ийм нөхцөлдтөр нь суларч байлаа. Төр хэдий чинээ сул байвал улс төрд бизнесийн нөлөө хүчтэй болдог. Тэгэхлээр улс төрийн анги өөртөө итгэл муутай болоод ирэхээрээ эрх мэдлээ сэргээхийн төлөө тэмцэжэхэлнэ. Ингээдэцэст нь үйлдвэрлэгчдийн хувийн өмчийг ямар нэг шалтаг гарган хурааж аваад, өөрсдийг нь хэлмэгдүүлж, хүнд суртал өөрийн хяналтыг тогтооно. XX зуунд Орос орон ийм юмтай хоёр удаа учирсны эхнийх нь эдийн засгийн шинэ бодлого (НЭП), нөгөөх нь Горбачёв-Ельциний хийсэн өөрчлөлт.
-Боловсон хүчнийг сонгохдоо Путин өөртөө үнэнч хүчирхэг дайсан бий болгосон шүү дээ. Путин эхний хоёр жилд дээд зиндааныхны 25 хувийг нь чимээ аниргуй зайлуулсан. Халагдсан хүмүүсийг сайн ажил амьдралтай болгосон. Путин зэмлэл шийтгэл хулээх хүмүүсийг ч албан тушаалд нь үлдээж байснаас тэд нь түүнд талархаад зогсохгүй бүр үнэнч албат нь болцгоосон. Өерийн гэсэн хүмүүсийг шинээр бий болгоод байна гэдэг чинь авьяас чадвар. Энэ бол манай Ерөнхийлөгчийн нэг гол чанар.
-Тэгэхдээ л Путиний хувьд өөрийн хүмүүс гэдэг нь хэн бэ?
-Мэдээж, хэзээ нэгэн цагт хамт ажиллаж байсан хийгээд хэнийг тэр өөрөө мэддэг, хэнд итгэдэг вэ, тэр хүмүүс нь байж таарна. Путин тагнуулч хүний хувьд өөрийн хүмүүсийг татах аргатай төдийгүй хүний хүнийг ч элсүүлж чаддаг. Ельциний үед томилогдсон Волошин, Касьянов нар түүнд үнэнчээр дөрвөн жил зүтгэсэи шүү дээ. Сурков гэх мэт олон хүн одоо ч ажилласаар байна.
-Путиний таашаалд нийцэхийн тулд яах ёстой бол?
-Олон зүйл бий л дээ. Ер нь тухайн хүнтэй өөртэй нь юм уу эцэг Сонгуульд хэн ялах, хэн мөнгөтэй болохыг энэ хүч шийддэг. Нийгмийн хөгжлийн чиг хандлагыг ч энэ хүч тодорхойлно.
-Бүрэн эрхийн нь эхний хугацааны гол ололт энэ үү?
-Путиний хувьд тиим байх. Нийт хүн амын хувьд үүнийг ололт гэж хэлж чадахгүй нь. Төрийн удирдах чиг үүрэг нэмэгдлээ, Дээд зиндааныхан маань илүү их няггарлаа. Бүх давхар, засагпалын салаа мөчир бүхэнд Путиний тарааж байрлуулсан хүмүүс нь өвөрмөц барилдлагааг уүсгэж байна. Эв санааны нэгдэл, Ерөнхийлөгчийн төлөө юу ч хийхэд бэлэн байдал тэдний дунд ноёрхож байдаг. Гэтэл дээдэс дотроо сүжрэх тусмаа ард түмнээсээ төдийчинээ хөндийрдөг.
-Ерөнхийлөгчийн маань хоёр дахь бүрэн эрхийн хугацааг Та ямраар төсөөлж байна вэ?
-Путиний хувьд одоо хамгийн чухал юм нь эдийн засаг. Хэрэв Тэрбээр орос улсыг түргэн хурдацтай хөгжиж байгаа орнуудын тоонд оруулчих юм бол ардчиллаас ухарсан ч байлаа гэсэн дэлхий дахин түүнийг хүлээн зөвшөөрөх явдал үүний шагнал нь байх болно…

(өнөөдөр 2004.08.02)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button