Траншейны гэр бүлгүй улс орон байж болох уу?

Үүнээс хойш Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжье, Хүүхэд бүрийг дээдэлсэн гэр бүл болцгооё, Нийслэлчүүдийн гэр бүлийг дэмжих жил зэрэг семинар, зөвлөлгөен, уулзалт, үдэшлэг шил шилээ даран зохиогдлоо.
Ингэхэд гэр бүл гэж юу юм бэ? Энэ асуултад Гэр бүл гэдэг нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, уламжпал өвлегдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй мэн хэмээн Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого-д тодорхойлсон байна. Энэхүү бодлогын эрхэм зорилго нь гэр бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс эүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нэхцөл бүрдүүлэх замаар хүний хөгжлийг дэмжихэд оршиж байгаа аж. Харин үндсэн зорилт нь гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийн хөгжил, үр хүүхдээ асран хамгаалахад эцзг эхийн оролцоог жигд болгох, гэр бүлээрээ амьдрахад нь тусалж, орон байртай болгох асуудлыг дэмжих, гэр бүлийн өмчийн харилцаанд гишүүн бүрийг эрх тэгш оролцуулах, хүн амын эмзэг бүлгийн нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээг гэр булд тевлөрүүлэх, гэр бүлд зориулсан үйлчилгээний сүлжээг бий болгох, гэр бүлийн гишүудийгхүчирхийлэх, эрхийг нь зөрчих явдлыг эрс бууруулах, эрх зүй, зан үйлийн эерэг орчинг бүрдүүлэх, тодорхой мэргэжлийн хүмүүсийг гэр бүлийн асуудлаар мэргэшүүлж ажиллуулах явдал юм.
Ийм зорилт тавихаас өөр аргагүй.
Эдүгээ манай улсын нэг ерхөд ногдох гэр бүлийн гишүүдийн тоо 4,4 буюу зохистой харьцаанд байгаа ч 14000 эмэгтэй өрх тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 24 хувиар өсчээ. Харин нийт өрхийн 62,9 хувь нь халуун ам бүлээрээ амьдарч байхад 6,5 хувь нь ганц бие, 27,8 хувь нь нийлмэл тишүүдтэй амьдардаг байна.
Түүнчлэн орон гэргүй тэнүүчлэн орц траншейнд шар нар, бор хоногийг өнгерүүлж байгаа 4000 гаруй айл ерх байна. Эдгээр өрхийг яах вэ? гэсэн асуулт хамгийн түрүүнд тавигдаж буй нь мэдээж. Энэ асуултад одоогоор бүрэн дүүрэн хариулт егчих хүн алга. Орон гэргүйчүүдийн асуудлыг бага боловч шийдэхийн тулд буцалтгүй тусламжнэрийн дор хувцас, хоол хүнс бэлэглэвч байдал яг хэвээрээ. Түүгээр ч зогеохгүй зарим нэгэнд нь гэр орон өглөө ч тун удалгүй зарж үгүй хийгзэд өнөөх л траншейн хэмээх гэртээ харьсан байдаг аж. Учир нь тэдэнд гэр орон аваад явчих сэтгэлийн тэнхээ, чадал алга. Тиймээс илжиг модон хударгандаа гэгчийн үлгэрээр өнөөх арчаагүй амьдралдаа дурладаг байна.
Өгөөд өгөөд өөдөлдөггүй, өнгөлөөд өнгөлөөд гялалздаггүй эдгээр хүмүүсийн ухамсар, зан үйлийг өөрчлөхөөс нааш ямар ч үр дүнд хүрэхгүй аж. Тэгвэл зан үйл,ухамсарыг нь өерчлөхийн тулд яах вэ? Асуулт ар, араасаа хөвөрнө.
Үүнийг бичигч би бээр хамгийн сайхан гэр бүл гэдэг үр хүүхдээ өегөн бойжуулж, сурч боловерох нөхцелийг нь бүрдүүлж, бие, оюун санааны чадвар эзэмшүүлж хүмүүжүүлэн, нийгэмч сэтгэлгээтэй болох нехцөл бүрдүүлдэг цайз бөгөөд насанд хүрэгчид нь гэр бүлээ зөв удирдаж, ажил хөдөлмөр нь бүтэмжтэй байснаар нийгэмд тус нэмрээ оруулдаг хэмээк боддог.
Гэтэл дээр дурдсан траншейныхан нийгэмд хувь нэмрээ оруулах нь байтугай амиа яая гэдэг хумүус. Улс орны амгалан тайван байдал гэр бүлээс үүдэлтэй. Тэгэхээр улс орны нэгж болсон гэр бүлээ хөгжүүлснээр улс орон амар амгалан байх болно. Үүнээс үүдээд траншейны гэр бүлгүй улс болохын төлөө эхний ээлжинд зүтгэх хэрэгтэи мэт. Тэнүүчлэл, гудамжны амьдралгүй улс орон. Чихнээ чимэгтэй. Чухам ямар санаа, оноо дэвшүүлэхээ би мэдэхгүй байна. Юутай ч траншейны гэр бүлуүдийн ухамсрыг өөрчилж, тэдэнд ажил хөдөлмөриин амт мэдрүулэх хэрэгтэи л гэж бодож байна. Анхны цалингаа аваад хамгийн түрүүн аавдаа хүү минь авч өгсөн юм гээд насан туршдаа цай уух аягыг дүурэн чихэртэй, ээждээ баяр наадмаар гангарах ноосон цамц бэлэглэхэд л хангалттай хэмээн би боддог. Хөлс хүчээ дуслуулан байжолсон цалингаа авахсайхан. Над шиг бодолтой хүмүүс олон байгаа гэдэгт би найдаж байна. Гэр бүлтэй хун бүр Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил-ийн үр дүнг, гэхдээ бодитой зүйлийг л хүсэн хүлээж байгаа. Траншейны гэр бүлгүй болчихоод хүчирхийлэгч гэр бүлгүй улс, дараа нь хэрүүл маргаантай, эмзэг бүлгийн гэр булгуй улс болчихвол мөн сайхан аа.