Солгой болдгийн нууцыг мэдэх үү?

Yр хөврөлийн хөгжлийг судлах төвийн эрдэмтэн Питер Херпер хэт авианы сканер ашиглан гаргаж авсан 1000 үр хөврөлийн дүрсийг судалж үзсэн байна. Yр хөврөлүүд нь 10-15 долоо хоногийн настай байж. Судалгаанд хамрагдсан ураг хожмоо хүн болсныхоо дараа ч эрдэмтний хараанаас гарсангүй. Хуучин танил гэж болох хүүхдүүдтэй эргэн уулзахдаа П.Херпер сонирхолтой үрдүн илрүүлжээ.
Эхийн умайд байх үедээ бүх үр хөврөл гараа амандаа үмхэж, хөхөж байсан нь яг л ичээндээ унтах баавгайг санагдуулж байв. Тэгэхдээ ёс юм шиг арван хүүхэд тутмын ес нь баруун гараа хөхдөг. Зарим нь зүүн гарандаа дуртай байж. Том болсон хойноо эхний бүлэг хүүхэд баруунтнууд, сүүлийнх нь слгой гартнууд болж өсчээ. Хэдийгээр 10-15 долоо хоногтой үр хөврөлийн толгойд ухамсар сууж хараахан амжаагүй байдаг ч дөнгөж үүсгэврийн шатандаа яваа тархи бий болсон байдаг.
Тийнхүү өмнө нь сонгосон бяцхан гараа хөхөн хөхсөөр хүүхэд өөрийн дуршлыг бататгадаг агаад төрөхдөө баруунтан уу, эсвэл зүүнтэн байх уу гэдгээ хэдийнэ шийдчихсэн байдаг. Хэт авианы сканерын аргаар төрөх хүүхдийнхээ ямар гартай болохыг нь ирээдүйн ээж нар мэдэх боломж ийнхүү нээгдэж байна.