Хүүхдийг хөхөөр тэжээхдээ юуг анхаарах ёстой вэ?

Хүүхэд хэдий бол хэдий хугацаагаар хөхөө хөхдөг учир хөхүүл хүүхэд хуруугаа бага хөхнө. Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхэд хоёрын хооронд сэтгэл зүйн хамгийн ойр дотно холбоо үүсч, хөхүүлэх тутам эхчүүдэд хүүхдээ хөхүүлэх дур хүсэл төрдөг. Эх болсноо улам мэдрэхэд хүргэж хүүхдээ асрах өөрийн үүргээ улам хариуцлагатай ойлгодог.

Мээмний даруулга
Хүүхдээ хөхөөр тэжээж буй эхний саруудад ихэнх эхчүүд мээмний даруулга зүүх дуртай байдаг. Энэ нь хөхийг эвтэйхэн байлгах, даруулганы зөөлөвчинд гоожсон сүү шингэх зэрэг сайн талтай.
Хөхний хэмжээ өөрчлөгддөг учраас даруулгын хэмжээг зөв сонгож авах хэрэгтэй. Өвөр талаасаа хялбархан тайлагдах боломжтой даруулгыг сонгож авна. Хүүхэд уйлахад хурдан хөхүүлэх шаардлага гардаг учраас хялбархан тайлагдах даруулга хэрэглэвэл зохино.

Хөх, хөхний сүү
Жирэмсний болон төрсний дараахан хэд хоногт хөхнөөс ангир уураг ялгарна. Ангир уурагт ургийн биед шаардлагатай тэжээлийн бодис байхаас гадна тодорхой өвчнийг эсэргүүцдэг эсрэг бие агуулагдана. Уураг нь өтгөн шаргал өнгөтэй. Гэтэл завсрын сүү цэхэр өнгөтэй шингэн байдаг.
Сүү орж саамших үед хөх чинэрч томорно, эмзэглэнэ. Сүү элбэгшиж саамшин ивлэхэд сүү гоожих учраас мээмний даруулгын дотуур жийргэвч хэрэглэх шаардлагатай. Хөхний товчийг хуурай бохирдуулахгүй байх үүднээс жийргэвчийг байнга солино.
Шөнийн цагт хөхөн дороо зөөлөн алчуур тавих хэрэгтэй. Хөхөнд сүү орж саамших бүрийд сүүг дуустал хүүхдэд хөхүүлэхийг хичээ. Ингэснээр дахиад маш хялбархан сүүжинэ.
Хөхний талаас ямар нэг эмзэг байдал бий болбол эмчид үзүүлээрэй.

Зөв байрлалыг олох
Хүүхэд болон танд хамгийн эвтэйхэн байрлалыг олж хүүхдээ хөхүүлбэл нярай чинь зөв торнин бойжих үндэс тавигдана.
Хүүхэд хөхөж байх үед бие тайван амарч болох зохимжтой байрлалд байх нь чухал шүү. Тухайлбал эмнэлэгт байх үедээ хэвтээ байрлалаар хүүхдээ хөхүүлэх танд эвтэйхэн байж болно. Дэрэн дээр хэвтээд, эсвэл хүүхдийнхээ доогуур дэр эвээд хүүхдээ хөхүүлж болно.

Ямар зайтай хөхүүлэх вэ?
Хүүхдийг хөхөө хөхөхийг хүсэх бүрт хөхүүлэх хэрэгтэй. Цагийн хуваарь баримтлах нь ашиггүй.
Хүүхэд уйлах нь өлсгөлөн байгааг илтгэхгүй. Хэвлийгээр өвдөх, өлгийний дотуур даавуу норох, уйдаж ганцаардах зэрэгт хүүхэд уйлна. Иймээс хүүхэд чухам юуг хүсэж уйлаад байгааг мэдвэл зохино.
Хүүхэд чухам ямар учраас уйлаад байгаа нь мэдэгдэхгүй байвал ямар ч гэсэн хөхөө хөхүүлээд үзээрэй. Хүүхэд цатгалан байвал хөхөө хэд хэдэн удаа хөхөөд л тайвширна. Хөхөө хөхсөний дараа хүүхэд унтаад сэрэхгүй байвал 4, 5 цагаас хэтрүүлэлгүй сэрээж хөхүүлэх хэрэгтэй. Хөхөө хөхөж буй үедээ хүүхэд чинь унтчихаад байвал эх баригч, эмч нарт хэлж зөвлөгөө аваарай.

Хэдэн удаа хөхүүлэх вэ?
Хүүхэд хөхөх бүрдээ хичнээн хэмжээний сүү хөхөн цадаж байгаа эсэхийг мэдэх боломж бага. Гэвч та хүүхдээ сайтар таньж мэдсэн үед хөхүүлэхийн өмнө ба дараа хөхний байдал ямар байгаагаар багцаалан хүүхэд цадсан эсэхийг мэдэж болно.
Эхлээд нэг хөхөө өгч сүүг дуустал хөхүүлнэ. Цаашдаа хүүхэд цадахгүй шинжтэй байвал нөгөө хөхөө хөхүүлнэ. Нэг хөхийг чинь хөхөөд хүүхэд цадвал нөгөө хөхөө дараагийн удаад хөхүүлнэ. Хөхөө хөхүүлэх гэтэл хүүхэд хөхөө тавихгүй байвал гарынхаа чигчий хурууг түүний ам руу зөөлхөн хийх хэрэгтэй.
Хүүхэд хөхөндөө сайн цадмагц өлгийндөө шээж, бие нь тайвшрах учраас хуурайлж, дахин өлгийдөх хэрэгтэй.
Хүүхдийн биеийн жин нэмэгдэж буй эсэхэд хяналт тавих явдал чухал юм. Зарим хүүхэд эмнэлгээс гарснаас хойш жин нь нэмэгдэж эхэлдэг байхад зарим хүүхдийн жин хасагддаг талтай билээ.

Сүүгээ саах
Сүүгээ хэрхэн саах талаар мэдэх нь нэн чухал. Хөхөө хэрхэн саахыг эх баригч танд зааж өгнө.
Хөхөнд сүү ихээр хуримтлагдан хөх чинэрч өвдөх үед хөхний сүүг саах шаардлагатай. Зарим эмэгтэйчүүд сүүгээ сааж хөргөгчид хадгалаад хожим нь түүгээр хүүхдээ угждаг. Ийнхүү саасан сүүгээр угжихад хүүхдэд хохирол учрахгүй. Саасан сүүгээр хүүхдээ угжиж сургаснаар та ажилдаа эргэн орох нөхцөл бүрдэнэ. Саасан сүүгээр эцэг нь хүртэл хүүхдээ угжих боломжтой. Тэд хүүхдээ дуртайяа угждаг.
Саасан сүүг ариутгасан шилэнд хийгээд хөргөгчид хадгална. Хөргөгчид сүүг 24 цагаас илүү хугацаанд хадгалж болохгүй. Харин хөргөгчийн хөлдөөгчид хадгалсан сүүг 3 сарын дотор ашиглах боломжтой.
Дутуу нярай, өвчтэй хүүхдийг тэжээхэд зориулж олон эхчүүд хүүхдийн тусгай тусламжийн хэсэгт сүүгээ өглөгөөр өгч хадгалуулдаг.

Хүүхдийг хөхнөөс гаргаж угжих аргад шилжих
Хөхүүл байх үедээ ажилдаа орсон нөхцөлд хүүхдийг хөхөөр тэжээхболомж хомсдоно. Энэ үед хүүхдээ угжих шаардлагатай болно. Энэ талаар эмч, эх баригч нар танд тодорхой хэлж өгнө.
Хүүхдээ хөхүүлэх аргаас угжих аргад алгуур шилжих хэрэгтэй. Өдөр бүр нэг удаагийн хооллолтыг угжих аргаар солих замаар хооллоно. Угжих, хөхөө хөхүүлэх хоёр аргыг хослуулж болно. Хүүхдэд оройн цагаар хөхөө хөхүүлж, өдрийн цагаар угжина.

Хөхөө хөхүүлэх үед тохиолдож болох эмгэг
Амаржих газарт байх хугацаанд хүүхдээ хөхүүлэхэд чинь эмч, эх баригч нар тусална. Өчүүхэн бага гэлгүй сонирхсон зүйлээ асууж мэдэж авах нь чухал. Харин гэртээ ирсэн хойно хяналтыг хариуцсан эх баригч, их эмч нар гэрийн эргэлтийн үеэр бэрхшээлийг гэтлэн давах талаар танд тусална. Тэрчлэн хөхөөр хүүхдээ тэжээдэг бусад эхчүүдтэй уулзаж сонирхсон асуултаа асууж санал бодлоо хуваалцаж болно.

Хөх чинэрэх
Хөхөнд сүү хуримтлагдан чинэрэхэд эмзэглэлтэй болно. Хөх чинэрэхийн сацуу хөхний товч хавтгайрдаг. Төрсний дараа эхний долоо хоногуудад хөхөнд сүү орох үед голдуу хөх чинэрдэг талтай. Энэ үед хүүхдээ олон дахин ойрхон хөхүүлэх хэрэгтэй. Хөхний товч хавтгайрсан үед эх баригч танд тусална. Тэрчлэн хөхөө саахад хөхний чинэрэлт намжин, эмзэглэл нь арилна. Мөн хөхөн дээр мөстэй хүйтэн жин тавих, халуун усанд орох мэт арга хэмжээг авна.
Хөхөнд тохирсон даруулга хэрэглэх нь ашигтай.

Хөх хавтгай, эсвэл хонхор товчтой байх
Хүүхэд хөхүүлэхэд бэрхшээл учирна. Энэ үед даруулгын дотор талд зөөлөн эдээр хийсэн жийрэг хийхийг эмч нар зөвлөдөг. Гэхдээ сүүгээ сааж түүгээрээ хүүхдээ угжих нь илүү оновчтой.
Амаржсаны дараахан эх баригч нар иллэг хийж хөхний товчийг гаргаж чаддаг. Энэ нь цаашдаа хүүхдээ хөхөөр тэжээхэд чинь илүү их тус болно.

Хөхний товч хагарах
Төрсний дараах эхний хэдэн долоо хоногт цөөнгүй тохиолддог. Хөхний товч хагарч шархласнаас болоод хүүхэд хөхүүлэхэд өвдөнө. Хөхний товчийг цэвэр, хуурай байлгаснаар шархлахаас сэргийлнэ. Хөхнөөс сүү гоождог бол даруулгын дотор хөхний товчны орчим сийрэг эдээр хийсэн зузаан жийргэвч хийх, эсвэл хөхний даруулгагүй байж болох юм.
Хөхийг агаарт ил байлгахад хөхний товчны шархны эдгэрэлт түргэснэ. Хөхний товч шархлах нь голдуу буруу байрлалаар хүүхдээ хөхүүлсний уршгаар үүснэ. Хөхни й товч шархалсан тухайгаа эх баригч, эмч нарт хэлбэл тэд танд туслах нь дамжиггүй.
Хөхий товч шархлахад сэтгэлээр унах талтай билээ. Иймд сэтгэлээр унахгүй, биеэ барьж зоригтой байх нь эдгэрэхийн нэг нөхцөл юм. Хөхөө хөхөж буй эхний үедээ хүүхэд хүчтэй сордог учраас эхлээд товч бага зэрэг хагарна. Энэ үед эрүүл хөхөө хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд хөхсөний дараа хөхнийхөө товчийг цэвэрлээд зөөлөн эдээр хуурай болтол арчвал сайн. Эмийн сангаас хөхний товч хамгаалагч тусгай хэрэгслийг авч хэрэглэхэд нэн ашигтай.
Хөхний товч шархлахад их өвчтэй байдаг. Энэ үед хөхний товчны хамгаалалтыг хөхүүлэх үедээ хэрэглэж болно. Нөгөө талаар арьс эдгэртэл нь тэр хөхөө хөхүүлэхгүй байхыг хичээ. Эдгэрэх хүртэл голдуу 3-5 хоног хүлээх шаардлагатай. Товч нь хагараагүй эрүүл хөхөө хөхүүлээд товч нь хагарсан талын хөхөө сааж хүүхдээ угжих ашигтай. Товч нь хагарсан хөхний товчийг цэвэрлэж хуурайшуулж боломжтой хугацаанд агаарт ил байлгахыг хичээвэл зохино.
Цэвэрлэсний дараа ус хатаагч, ердийн ширээний чийдэнг ашиглаж хуурайшуулж болно. Эдгэрэлтийг түргэсгэж болох ашигтай зөвлөлгөөнийг эмч нараас аваарай. Зөв байрлалд хөхөө хөхүүлэхийн чухлыг тэд хэлж зааж өгөх болно. Буруу байрлалд хүүхдээ хөхүүлснээс голдуу хөхний товч хагардаг.

Хөхөнд сүү зангирах
Энэ үед хөх чинэрч эмзэг болно. Чинэрсэн хөхөө эхэлж хөхүүлж байх нь чухал. Хөхийг хоосортол хөхүүлэхийг хичээвэл нэн тустай. Хүүхэд хөхөж байх үед сүү зангирч хатуурсан хөхний товчны зүгт дарж иллэг хийнэ. Иллэг хийх үедээ эх баригчаар туслуулбал бүр сайн.
Хөхний чинэрэлт намжилгүй сүү зангирсан хэвээр удвал тэр хэсгийн арьс улайж эмзэглэл нь улам нэмэгдэж, дарж үзэхэд халуун болно. Энэ үед эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь хөхний үрэвсэл үүссэнийг илтгэх бөгөөд тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Хүүхэд хөхүүлэх нь жирэмслэхээс найдвартай хамгаална хэмэаэн хэтэрхий итгэж болохгүй. Хөхүүл үед биений юм ирдэггүй. Энэ нь жирэмслэхгүй гэсэн баталгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button