Эмийн зохистой хэрэглээ

Ахмад настнууд нэг буюу түүнээс олон тооны удаан явцтай архаг өвчнөөр өвдсөн байдаг. Тиймээс нэг дор олон төрлийн эм уух шаардлага гардаг. Хэд хэдэн эм нэг дор хэрэглэж байгаа тохиолдолд эмүүд хоорондоо харилцан нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Энэ эрсдлийг бууруулахын тулд өөрийнхөө эмч буюу эмийн мэргэжилтний зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Чөлөөтэй зарагддаг эмүүд
Чөлөөтэй зарагддаг эмүүд гэдэг нь жоргүйгээр зарахыг зөвшөөрсөн эмүүдийг хэлнэ. Ийм эмүүдийг тодорхой мэдлэгтэйгээр хэрэглэх нь чухал.
-Эдгээр эмүүд нь бага зэргийн шинж тэмдгүүдийг бууруулахад хэрэглэдэг болохоос бүрэн төгс эмчилгээнд хэрэглэдэггүй.
-Эмийн зааврыг хатуу мөрдөх хэрэгтэй. Зааврыг сайн ойлгохгүй байвал эмийн мэргэжилтнээс асуу.
-Эдгээр эмийг богино хугацаагаар хэрэглэ. /эмийн санчийн зөвлөгөөг баримтал/
-Эмийн үйлдэл мэдэгдэхгүй бол эмчээс зөвлөгөө ав.

Эмчид хэзээ хандах вэ?
Дараах тохиолдлуудад эмчдээ зайлшгүй мэдэгдэж бай.
-Өөр эмчийн бичиж өгсөн эм, чөлөөтэй зарагддаг эм /амин дэм, ходоодны хүчлийг саармагжуулах эм, өвчин намдаах эм, ханиалга, ханиадны эсрэг эм, өтгөн хаталтын эсрэг эм г.м/ уламжлалт анагаахын эмүүд зэргийг хамтруулж ууж байгаа тохиолдолд
-Тодорхой нэг эмийг хэрэглэсний дараа арьс загатнах, ходоод хямрах, толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг гаж нөлөө илэрсэн тохиолдолд
-Пиво, архи зэрэг согтууруулах ундаа тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд

Дараах зүйлийг эмчээсээ тодруулан асууж байх
-Тухайн эм ямар үйлдэлтэй
-Эм ууж эхэлснээс хойш хэдий хугацаанд сайжрах вэ?
-Ямар гэж нөлөө гарч болох вэ?
-Эм уух хуацаанд юуг анхаарах вэ? /тодорхой нэг хоол хүнс, шингэнийг хэрэглээнээсээ түр хугацаагаар хасах шаардлагатай юу, бусад эмийг хэрэглэхээс болих уу, машин барьж боох уу г.м/
-Эмийг хэдий хугацаагаар уух вэ, антибиотик зэрэг зарим эмийг заавал эмчийн бичиж өгсөн хугацааг дуустал уух ёстой юу.

Хийх ёстой зүйлс
-Эмч болон эмийн санчийн өгсөн эм уух зааврыг мөрд. Зарим эмийг өдөрт хэдэн удаа уух, яагаад заавал хоолны дараа буюу өмнө уух ёстой гэдэг нь бүгд тодорхой шалтгаантай байдаг.
-Ямар нэг гаж нөлөө гарвал эмчид ханд. Эмч тунг тохируулах буюу эмийг солих хүртэл арга хэмжээ авна.
-Эм уусан талаараа өдөр бүр тэмдэглэгээ хийж байх хэрэгтэй. Ингэснээр та эмийг уухаа мартах, андуурч давхар уух зэргээс сэргийлж чадна. Та их мартамхай бол гэр бүлийн гишүүдийн тусламжийг авах хэрэгтэй.
-Эмийг өөрийнх нь саванд хадгалах нь чухал. Зарим эм бараан саванд хадгалах зориулалттай байхад заримыг нь зөвхөн шилэн саванд хадгалах хэрэгтэй байдаг. Буруу саванд хадгалснаар эмийн чанарыг муутгаж болзошгүй.
-Шингэн эмийг уухдаа савны хаягтай хэсгийг дээш нь харуулж эмийг гоожуулах хэрэгтэй. Ингэснээр эмийн хаяг руу эм гоожиж нэр, зааврыг ялгагдахгүй болгохоос сэргийлнэ.
-Эмийг хэрэглэж дуусахаас өмнө хаяг нь унахаас болгоомжилж байх. Мөн бичиг нь арилах магадлалтай бол хадгалах талаар анхаарах хэрэгтэй.
-Эмийг хүүхэд хүрэхээргүй, найдвартай газар тавих
-Эмийг хэзээ, яаж уухаа мэдэхгүй байгаа бол эмч, сувилагч, эмийн санчаас заавал асууж бай.

Хийж болохгүй зүйлс
-Эмчээс асуулгүйгээр хэд хэдэн эм хольж уух
-Урьдны өвчинтэй шинж тэмдэг нь ижил байсан ч өмнө нь ууж байсан эмээ одооны өвчинд тохирно гэж үзэх
-Өвчний шинж тэмдэг адил байсан ч бусдад бичиж өгсөн эмийг дуурайж уух, өөрийн ууж байгаа эмээ бусдад өгөх. Нэг эм хүн хүнд өөр өөр үйлдэл үзүүлж болдог.
-Харанхуйд эм уух. Эм уухын өмнө эмийн нэрийг гэрэлтэй газар шалгаж хэвших
-Хугацаа дууссан эмийг хадгалах. Ийм эмийг хүүхдэд очихоос сэргийлж жорлонд хийж усыг нь татах.
-Хугацаа нь хэтэрсэн эмийг бүү хэрэглэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button