Төмсний хальс ямар ашиг тустай вэ?

1.Зун цагт өвсөн дээгүүр хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд тустай боловч хөлний улны арьс эвэршиж хатуурдаг. Төмсний хальсыг 20 минут усанд буцалгаад дараа нь хөлөө хийж амраавал арьс дахин сэргэж зөөлөн уян болно.
2.Хэрэв хөнгөн цагаан саванд төмсний хальс хийж чанаад гарсан усанд нь алт, мөнгөн халбага, сэрээ, хутга хийвэл шинэ юм шиг гялалзана.
3.Төмсний хальс буцалгаад уураар нь амьсгалвал бронхитоос салдаг.