24 дүгээр тойрогт дахин сонгууль болохоор болов

Гишууд нь эзгүй, завгуй байсан шалтгаанаар хоёр удаа хойшилсон СЕХ-ны хурал өчигдер боллоо. УИХ-ын гишүүний түр үнэмлэх өвөртөлсөн З.Энхболд өөрийг нь УИХ-ын гишүүнээр баталж, Ерөнхийлөгчид илтгэхийг СЕХ-ноос хүсч байлаа.
Нэр дэвшигч Д.Сугар гомдол гаргах эрхтэй бөгөөд түүний гомдлыг СЕХ хэлэлцэх нь хууль ёсны хэрэг хэмээн өмгөөлөгч Зоригт тайлбарлав.
Д.Сугарын гомдоллож буй шалтгааныг дурдвал, 24 дугээр тойргийн 48 дугаар хэсгийн зөөврийн битүүмжилсэн 145, 146 дугаар хайрцагт санал өгөхөөр бүртгуүлээгүй нийт 65 сонгогчийн саналыг авсан, бичиг баримтгүй дөрвөн иргэн сонгуульд оролцсон, 48 дугаар хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад огт бүртгэлгүй 13 сонгогч санал хураалтад оролцсон, регистрийн нэг дугаараар хоёр удаа санал өгсөн таван тохиолдол гарсан зэрэг зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн зөөврийн битүүмжилсэн хайрцгийг авч явах үед МАХН-ын ажиглагчииг оролцуулаагүй хэмээн Д.Сугар бухимдаж байлаа. Сонгуулийн 48 дугаар хэсгийн сонгуулийн хорооны дарга МАХН-ын ажиглагч нимгэн хувцастай гээд өерөө явахаас татгалзаж хоцорсон хэмээн хариулав,
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн хэсгийн хороо хариуцлагагүй хандаж сонгуулийн дүнгийн тогтоолыг СЕХ-ноос гаргасан зааврын дагуу үйлдээгүйг анхааруулсан. СЕХ-ны даргын хэлснээр, туе хэсэгт зургадугаар сарын 28-ны 03 цаг 15 минут хүртэл санал авалт ургэлжилеэн байна. Үүнийг 48 дугаар хэсгийн сонгуулийн хорооны төлөөлөгч эсэргуүцээд 270 км хол газраас мотоциклиэр давхиж ирсэн хоёр хуний саналыг 00 цаг 43 минутад авснаа хулээв.
48 дугаар хэсэгт гарсан сонгуулийн зөрчил явуулын хоёр хайрцагт хураасан саналаас уүдэлтэйг хэсгийн хороо зөвшөөрч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгуульд оролцсон сонгогчдын саналыг хүчингүй болгожээ.
Энэ тохиолд тус хэсгийн сонгогчдоос 52 санал илүү авсан нэр дэвшигч З.Энхболд өрсөлдөгч Д.Сугарыг долоохон саналаар хожих аж.
Сонгуулийн дүнг хүчингүйд тооцож 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин сонгууль явуулах эсэхийг СЕХ-ны гишүүд санал хурааж шийдэхээр 18 цагт хуралдааны танхимыг орхин гарсан юм. СЕХ-ны шийдвэрийг МАХН-ын талд гарч тус хэсэгт дахин сонгууль ивуулна хэмээн З.Энхболд таамаглаж байлаа.
Бүтэн 4 цаг хуралдсаны эцэст СЕХ 24 дүгээр тойргийн хорооны 04 тоот тогтоолыг хүчингүй болгож 48 дугаар хэсэгт дахин санал хураалт авахыг тойргийн хороонд даалгасан шийдвэр гаргалаа. Ийнхүү Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг СЕХ хянан хэлэлцэж хүчингүй болголоо.

(өнөөдөр 2004.08.03 180)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button