Чуулган ахиад л гацаанд орлоо

Харин нэр дэвшүүлэх, харилцан дэмжих талаар тодорхой зүйл яригдаагүй гэнэ. Мэдээж УИХ-ын гишүүн болсон хүн бүр л УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайд, эсвэл нэг яамны сайд болохыг хүсч байгаа учраас эхлээд хүний нэр ярихгүй, бүтэц, зарчмын асуудал дээрээ тохиролцъё гэдэг байр суурийг Эх орон-Ардчилал эвсэл баримталж байгаа юм байна. Харин МАХН хэнийг ямар суудал дээр тавихаа тохиролцчихоод дараа нь бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцье гэдгээ илэрхийлсээр байгаа гэнэ. Ажлын хэсгийнхэн хоёр өдрийн турш ярилцаад зөвшилцөлд хүрэх байх гэсэн итгэл өвөртөлж байсан УИХ-ын гишүүдийн хүсэлт талаар болжээ.
УИХ-ын даргалагч талуудаас зөвшилцөл ямар шатанд явж байгаа талаар асууснаар энэ өглөөний чуулган эхэлсэн юм.
Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ынхан тохиролцоонд хүрч гарын үсэг зурагдаагүй асуудлыг олон нийтэд цацахгүй байхаар анхнаасаа гар барилцжээ. Гэтэл амралтын өдрүүдэд үндэсний телевизээр нэвтрүүлсэн МАХН-ын захиалгат нэвтрүүлгээр тохиролцоонд хүрээгүй асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн мэтээр тайлбарласан нь зөвшилцлийг гацаанд оруулж магадгүй болоод байна гэж эвслийн гишүүд тайлбарлаж байгаа юм. Харин МАХН-аас сонгогдсон гишүүд хамтарсан эв нэгдлийн засгийн газар байгуулах талаар ажлын хэсэг байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэвч эхний ээлжинд УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайдыг томилох шаардлагатай. Дараа нь Засгийн газраа хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулъя гэсэн саналыг гаргажээ. Түүнчлэн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэг дээр дахин санал хураалт явуулах, 59 дүгээр тойрог дээр дахин санал хураалт явуулсан Гүррагчаа гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах нь зүйд нийцнэ гэсэн албан бичиг эвслийн ажлын хэсгийнхэнд ирүүлсэн байна. Харин Эх орон-Ардчилал эвслийнхэн энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа юм.
УИХ-ын гишүүд бүгд л өөр өөрийн сонирхлыг илэрхийлэх сонирхолтой байлаа. Арав гаруй гишүүн үг хэлсэн боловч 7 нь даргыгаа өмөөрсөн үг хэллэг хэлж байсан юм. Өглөө эхэлсэн чуулган мэтгэлцээн болон сунжрах төлөвтэй байсан ч хурлыг даргалагч гар өргөсөн гишүүдээр үг хэлүүлж байсан юм. Анхдугаар чуулган эхэлснээс хойш үг хэлж байр сууриа илэрхийлж чадаагүй байсан бие даан нэр дэвшигчид, БНН-ын дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Даргаа сонгож чадаагүй УИХ 17.00 цаг хүртэл завсарлалаа. Намууд өөр өөрийн баримталж байгаа байр сууриндаа хатуу зогсож эхэлсэн нь зөвшилцөөнийг гацаанд оруулж эхэлж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. МАХН, Эх орон.-Ардчилал эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дунд тус тусын ашиг сонирхлоороо нийлсэн хоёр, гурван бүлэг бий болсон гэж ажиглагчид баталж байна. Тэд өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалан асуудалд хандаж байгаа нь 1996-2000 оны Засгийн газрын алдааг давтаж магадгүй гэж улс төр судлаачид тайлбарлаж байгаа юм.
/MN-25/
Талуудын мэтгэлцээнээс товчлон уншигчдадаа хүргэж байна.
Гишүүн Д.Идэвхтэн-Өөр танхимд М.Энхсайхантай олон удаа уулзаж байсан. Тэр үеийн дүр төрх УИХ-ын чуулганы танхим дахь дүр төрх огт өөр байна. Долдугаар сарын 30-ны 17 цагт М.Энхсайхан, С.Оюун, С.Ламбаа, С.Баярцогт нартай бид уулзаад зөвшилцөл № 1,2-оор ярилцаад зургаан зүйлтэй зөвшилцөл болгохоор тохиролцоод хоёр талаас гарын үсэг зурсан. Манай талаас Н.Энхбаяр, Ч.Улаан, С.Батболд, У.Мөнх-Оргил бид нар байсан. Энэ талаар хагас сайны 11.00 цагт эвслийн гишүуд цугларч санал асуулга явуулн гэж байсан юм. Гэтэл эвслийн хурал Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлмйн хурал болж хувирсан юм байна. Үүгээр өнгөрсөн долоо хоногийн турш хийсэн зөвшилцөөн үр дүнгүй болж Эх орон-Ардчилал эвслийн бүрэлдэхүүнд орсон Ардчилсан нам түүнээс татгалзаж байгаа юм байна гэж ойлголоо. ИЗ-БНН, Эх орон-МАШСН үүнтэй санал нэг байна уу. Үүнд хариулаач.
Гишүүн М.Энхсайхан -Эхлээд миний асуултад хариулж болох уу. Ярианы тэмдэглэл, протоколыг зөвшилцсөн мэтээр олон нийтэд цацсаныг юу гэж ойлгох вэ?
Гишүүн Д.Идэвхтэн -Талууд төслийн хэмжээнд яваа баримт бичгүүдийг нийтэд сурталчлахгүй, Тохиролцсоныг сурталчилъя гэснийг М.Энхсайхан буруу тайлбарлаж байна.
Хурал даргалагч Д.Дэмбэрэл -Зөвшилцөөн амжилттай явж байна гээд л мэдэгдээд байсан чинь өнөөдөр өнгэ аяс өөрчлөгдсөн байдаг чинь юу билээ?
Гишүүн Ц.Нямдорж – Зөвшилцлийн бичгийг зарчмын хувьд дэмжиж хагас сайны 11.00 цагаас эвслийн гишүүдээс санал асуулга явуулна гэж гарын үсэг зурсан. Эвслийн бүлэг дээр санал асуулга явуулах нь гэсэн чинь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болчихсон юм байна. Субъект нь өөрчлөгдөөд явчихлаа. С.Оюун, Б.Эрдэнэбат нараас энэ талаар асууя.
Гишүүн С.Оюун -Баасан гаригийн 17 цагаас Н.Энхбаяр даргын өрөөнд уулзацгаагаад хагас сайны 11.00 цагаас зөвшилцлийн талаар бүлэг дээр дэмжих, эс дэмжих талаар санал хураалт явуулъя гэсэн.
Ц.Нямдоржийн хэлсэн шиг дэмжлээ гээгүй. Хагас сайны өглөө Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс санал ирээд нам нам дээрээ ярихаар болсон. Манайх өнөөдөр 17 цагийн үед ярина.
Гишүүн Б.Эрдэнэбат -Бид ойлголцол зөвшлийн төлөө байна. Намын дотоод асуудлын талаар яримааргүй байна. Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байна. Манай нам үйл явдлыг хүлээцтэй ажиглаж байна.
Гишүүн Э.Бат-Үүл -Хоорондоо тохиролцоогүй хэлц-лийг зөвшилцсөн мэтээр олон нийтэд зарлах ёсгүй. Зөвшилцлийг албан тушаалын наймаа болгож болохгүй. Нэг хүнийг нэг албан тушаал дээр тавих тухай ярихаас өмнө Монголын ард түмэн дөрвөн жил яаж амьдрах вэ гэдгийг бодох ёстой. Эвсэлд дарамт шахалт үзүүлнэ гэвэл бүтэхгүй. Та нар дөрвөн жил Монголын ард түмнийг дарамталсан. Өнөөдөр зөвшилцөл бол албан тушаалын наймаа биш зарчмын асуудал.
Гишүүн Ч.Улаан -Долоо хоног зөвшилцсөн зүйлийг туйлын ойлгомжгүй байдалд оруулчихлаа. Цаашид бид яаж зөвшилцөх юм бэ. УИХ-ын дарга сонгоно гэдэг албан тушаалын наймаа юм уу. Хуулийн дагуу л явж байна. Хамгийн олон суудал авсан намын хувьд МАХН УИХ-ын даргал. мэр дэвшүүлэх эрхтэй.
Хуулийн хүрээнд завсарлага аваад төр, засгаа байгуулах ажилдаа оръё.
Гишүүн Н.Баяртсайхан -Сонгуулийн үр дүнд улс төрийн намууд учир начраа ололцохоос аргагүй байдал үүссэн. Зөвшилцөл МАХН-аас эхэлсэн. УИХ-ын даргад Н.Энхбаярын нэрийг дэвшүүлсэн. Эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн хүнийг дэмжиж болно. Харин манайх Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд харилцан дэмжинэ шүү гэж байсан. Гэтэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл зөвлөмж бичиг гаргажээ. Тэнд Н.Энхбаярыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх ёс суртахууны эрхгүй гэсэн байна. Ингэж нам намынхаа дотоод хэрэгт ордогоо больё.
Гишүүн Л.Гүндалай -МАХН хоёр тойрог дээр ард түмний сонголтыг булхай дээрмийн аргаар булааж авахыг эрмэлзэж байна. Сонгуулийн дүнг анхнаас нь хүлээн зөвшөөрсөн бол өөр уур амьсгалаар явах байсан. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гэдэг нэр томъёог эвсэл анх оруулж ирсэн. Гэтэл МАХН зөвшилцлийгбид эхлүүлсэн гэдэг үгийг маань шиг уншдаг болсон. Хүний ялалтыг хулгайлчихаад бүү давраач. Та нар тахимаа өгөхгүй байна. Төрөө хүндэтгэх ёстой. Хоёр тойргийг дээрэмдэх гэж байна. Ард түмэн та нарын эсрэг, Н.Энхбаярын эсрэг санал өгсөн шүү.
Гишүүн Л.Одончимэд -Эвсэлд орсон гурван субъектын нэг нь зөвлөмж гэдэг юм гаргажээ. С.Оюун, Б.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлээгүй байна. Үүний дараа л цааш хөдлөх ёстой. Байдал ийм байхад нэгээсээ илүү цэцэн, омоттой хүн болох гэж цаг- алдах хэрэгүүй. Ард түмэн та нар хэдэн жил талцаж барилдлаа. Одоо нэгдээд ажиллахыг чинь харъя гэж сонголт хийсэн. Хурдхан завсарлага аваад ИЗ-БНН, Эх орон-МАШСН юмаа ярья.
Гишүүн Д.Одхүү -Та бүхэн өөр өөрийн намын гишүүдийн нөлөөллөес гарч чадахгүй байсаар ажил чинь нурах тал руугаа явлаа. Хэлцэл хийхдээ хэрэлдэж чаддагаа харуулахасаа өмнө иргэний зориг гаргаач. Эвсэе, юм хийе гэж байгаа бол гадна талын нөлөөнөөс салж нүүр нүүрээ харж эр хүн шиг яриач. Бие даагчид өнөөдрииг хүртэл байр сууриа илэрхийлээгүй. Яг тэгш хүчтэй байхад нь нэг талд нь гарч хүчтэй болгохгүй гэсэндээ яг дунд нь байгаа. Уг нь бол бид гурав Ардчилсан намын гишүүн. Та нар ойлгооч.
Гишүүн Б.Жаргалсайхан -Хоёр намын асуудал гээд яриад байх юм. Уг нь гурав дахь нам байгаа шүү. Байх ч болно. Зөвшинө гэдэг чинь хөшигний ард хийдэг зүйл биш. Чадахгүй бол дулаан цагт хурдхан шиг дахиж сонгуулиа хийсэн маань дээр. Маргаантай эсуудлаа 74 гишүүн дундаа ярья. Хэд хоног ярихыг чинь ахиухан халуун савтай цай авч ирж тавиад харъя. Ангийн дайсан, большевик мэтээр бие биедээ ханддагаа больё. Болохгүй бол БНН шийдье.
Энэ мэтээр арваад гишүүн мэтгэлцээнд оролцсоны дараа Д.Идэвхтэн гишүүнии саналаар чуулган 17. цаг хүртэл завсарлалаа. М.Энхсайхан гишүүн талуудын баримталж буй байр сууриуд хол зөрүүтэй байгаа тул зөвшилцөөн үргэлжлэхгүй бай-гааг хэлж байв. Хурал даргалагч Д.Дэмбэрэл хуралдаан өдөр бүр болж байх ёстойг анхааруулж байлаа.
(өдрийн сонин 2004.08.03 191)