Ирвэс малчдын амин зуулгыг тэтгэж байна

Их гозийн дархан газарт 50 гаруй ирвэснээс гадна дэлхийд ганцхан байдаг цөлийн баавгай мазаалай, нэн ховордсон хавтгай, аргаль, янгир бий.
Өнгөрдөг өаөл ер бусын хүйтэрч говь нутагт цас нэвсийтэл оржээ. Сурэнгэрэлийнх 200-гаад бог, 20-иодтэмээгээ авч үлдэхээр бусээ тайлалгуй зутгэж. Малчин монголчуудын амин зуулга болсон мал аж ахуй байгаль цаг уураас бүрэн хараат агаад нэмж хэлэхэд энэ орон дэлхийн хамгийн эре тэс үур амьсгалтай газруудын нэг. Саахалтын зарим айл бүх малаа барж, хотоо харлуулсан ч нэг ч хүн энэ тухай үл дурсана. Цас орсноос хойш сар болоход л тэжээл татах бололцоогуй болсон бөгөөд их цасанд дөрвөн дугуйт явж чадахгүй байсан гэнэ. Зэрэгцээд хангайн амьтад өл хоолгүйдэж, ирвэс уулнаэс бууж хот эргэх болжзэ. Гол хоол нь болох аргаль, янгир, гөрөөс нүдний гэм.
Сонирхолтой нь, Сурэнгэрэлийнд ирсэн зочдын нэг Должинсүрэн гуай энэ бүхнийг их л таашааж байх шиг. Учир нь тэрбээр ирвэс хамгаалах олон улсын төсөлд ажилладаг юм.
Амьжиргааны цөөн малыг нь сорчлон барьсаи цоохор муурыг агнахгүй гэсэн гэрээгээ нэртөртэй биелуүлеэн малчдад Должинсурэн хатагтай 500 мянган төгрөгний шагнал өгөөд орхив. Тэрбээр Ирвэсииг агнахаар нэг ч хун явахгүй байна гэдэг унэхээр сайн хэрэг хэмээн талархаж байв, Дараагаар нь хатагтай тэмээний ноосоор нэхсэн гэрийн шаахай, алчуур, оймс, ирвэсний дурстэй ноосон тоглоом зэргийг ялгаж, худалдан ааах ажилдаа оров. Малчин эзэгтэй нар өвөлдөө их ажлынхаа зэрэгцээ энэ бухнийг урласак эж. Энэ бүх барааг Америк руу илгээж, сонор соргог, хүч чадал төгс ирвэс хэмээх араатныг хамгаалах идэвхтэи яриа хөөрөө байнга болдог амьтны хурээлэнгүудээр дамжуулан борлуулна. Мөнгэ нь том мүурнуудаас хамгийн гоёмсогт тооцогдох ирвэсийгхамгаалахсанд ордог.
Онгон байгаль дахь зэрлэг ирвэсний анхны зургийг дөнгөж 1970-аад оны үед Пакистаны Читралд авч чадсан юм. Учир нь ирвэсииг мөрдөнө гэдэг барын мөрийг мөшгихөөс хавьгуй хэцүү. Хэдийгээр ирвэсийн хүэуунд хаана байгааг нь хялбархэн тогтоож болох радио долгионтой хүзүүвч зуүсэн ч мөнгөлөг саарал сортой энэ амьтныг удшийн бурийд олж харна гэдэг ярвигтай. Ирвэсииг анхлан судалж шинжлэх ухааны талбарт оруулж ирсэн хун бол Америкийн байгаль судлаач Жорж Шаллер юм. Гэхдээ тэрбээр цуутай Ирвэс зохиолыг бичсэн Петер Маписоны 1970-аад оны сүүлчээр Балбад аялсан шинжилгээний ангитай цуг явахдаасудалгаагаахийсэн бөгөөд тууний ажил нэлээд утга зохиолын аястай. Ирвэс Азийн хамгийн өндэр, алслагдмал уулсад нутаглах боловч хулгайн анчдын савар тэнд хурч л байна. Тэр ч бүү хэл, тэдгэзр уулс иргэний дайны талбар болоод орхих нь 6ий. Афганистаны Тора Бора, Хиндикуш, Кашмирын Жамму, Тажикетаны Памирын уулс ирвэсний хувьд ая тухтай нутаг байхаа хэдийкэ больжээ.
Азийн зах зээл тзлэх тусам харьцангуйтайван Киргиз, Монгол, Хятадын Шиньжан уулын ирвэс хуртэл анчдын ганзэгыг мялаах болов.
Хятадын Тувд, Циньхай, Ганьсу мужийн дэлгууруүдэд ирвэсний арьсыг чөлөөтэй худалдах бөгөөд ясыг нь бар-ын яс гээд л зарж орхино. Учир нь барын яс Хятадын уламжлалт ардын эмнэлгийн жоронд ордог гэх. Эртний уламжлалаар ирвэсииг эр чадал, бардам ихэмегийн бэлгэ тэмдэг гэж уздэг Ойрхи Дорнодын зарим оронд ирвэсииг хувмйн амьтны хурээлэнд арилжихын тулд амьдаар нь бэрина. Дээхэн үед эсгийний оронд барын арьсан туургаар бүрсэн гансаг гэрийг Монголын хаадад алба болгон барьж өгдөг байж. Киргизстанд 1994 оноос хойш ирвэсийн гуравны нэг нь хулгайн анчдын саварт өртөөд байна. Нэг ирвэсийн арьсыг 70 ам.доллараар өгнө гэдэг малчдын хувьд чамгүй мөнгө. Монголын гаальчид ирвэсийн өч төчнөөн арьс илрүүлэн хураадаг. Тэдний ихэнхийг нийслэлээс холгүй орших Чингис хааны хүрээ аялал жуулчлалын газрын орчмоор эргэлдэх этгээдүүд худалддаг гэнэ.
Өдгөө дэлхий дердөө 3500 орчим ирвэс онгон байгальд үлджээ. Хятадад саяхан эхэлсэн тооллогын дүн гарсны дараа энэ тоо бага зэрэг нэмэгдэж болох л юм. Хятадын Шиньжан бол ирвэсийн хамгийн гол нутаг. Энд ойролцоогоор 2500 орчим ирвэс нутагладаг гэсэн тооцоо бий. Саяхныг хүртэл судалгааны хэдхэн ажил тэнд хийгдсэн юм. Ан гөрөө хийхэд нь нэг ирвэст дунджаар хэдий хэмжээнии газар хэрэгтэй байдагзэргийг нь нарийн судлаагүй байна. Монголд долоон жил ажиллаж байгаа биологич Том МакКарти нэг ирвэс аргаль, янгир, зээр гөрөөс ангуучлан 150 хавттай дөрвөлжин км газрыг туулдаг гэсэн тооцоо гаргажээ.
Ирвэс хамгаалах цогц төлөвлөгөөг хийхдээ эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан тэдний тоо толгойг нарийн тогтоож, бусад зүйлийг нь нэг бүрчлэн судалж байна. Хоёр жилийн өмнө дэлхийн 17 орны байгаль хамгаалагч нар Сиэтлийн Вүүдлэндларк амьтдын хүрээлэнд цугларч ирвэс хамгаалах анхны глобаль төлөвлөгөөг гаргажээ. Хамгийн чухал зүйл бол ирвэстэй газарт аж төрдөг хүмуүст уг төлөвлөгөөг сайн ойлгуулах явдал гэж үзжээ.
Говь-Алтайн малчид гэхэд л ирвэсийг хайрлаад сүйд болохгүй. Зарим нь цус сорогч мэтээр үзнэ. Үнэндээ тиим биш гэдгийг нь ойлгуулахын тулд клуб байгуулсан бөгөөд хүүхдуүдэд ирвэс хамгаалах нь ямар ашигтай зүйл болохыг харуулах гэж уйгагуй ажиллажээ,
Малчдын итгэлийголохын тулд тэдэнд ноосоо хэрхэн угаах, утас хийхийг зааж сургасан, эхний жил тэдний хйисэн бүтээгдэхуун шаардлага хангахгуй байсан ч худалдаж авсан. Энэ бол итгэлцэл тогтоох хамгийн том алхам байсан хэмээн Должинсүрэн гуай дөрвөн жилийн өмнөхийгдурсан хуучилсан юм.
Ираэс хамгаалах ажил ач тустай зүйл болохыг малчдад итгүүлэхийн тулд төслийнхөн янз бурийн хүчин чармайлт тавьдаг. Пакистанд гэхэд л малаа ираэс, эсвэл чононд бариулсан тохиолдолд нөхөн төлбөр аач байх тусгай санддаатгал төлөхийгсанал болгодог. Мэн ирвэснээс илуүтэйгээр мал сүрэгт хохирол учруулдагэлдэв өвчнийг бууруулах, урьдчилан сэргиилэхэд нь малчдад мал эмнэлгийн зөвлөгөө өгдөг.
Киргизстанд ирвэс хамгаалахын төлөө идэвх зүтгэлтэй ажилласан малчныг сарын 15 ам..доллараар урамшуулдэг.
Монголын биологич Пурэвжүр гуай 17 жил ирвэстэй хөөцөлдөж байгаахүн. Тэрбээр Монголд 1200 орчим ирвэс байгаа гэж тооцоолдог бөгөэд өнгөрсөн жилүудэд тоо толгой нь тогтворжиж, аажим ббловч өсч байгаа гэж ярьдаг. Өнгөрсөн жил Говь-Алтайн малчид зургаан ирвзс нударч орхисон нь бусад нутагт агнаснэас хамгийн олон нь болсон юм. Баригдсан хүмүүс нэг сая төгрөгний торгууль төлөх болсон гэнэ лээ. Малаар тооцох юм бол нэг сая төгрөг гэдэг малчдын хотыг нь харлуулчихаар тиим их мөнгө.
Байгаль хэмгаалагчид болон малчдад хамгийн их бэрхшээл учруулдаг зүйл мөнөөхөн эрс тэс уур амьегал. Том МакКартнитай хамт судалгаа хийж байгаа Говийн дархан газрын дарга, доктор Мижиддорж гуай Энэ тавдугаар сард жаахан юм дуссаныг эс тооцвол өнгөрсөн долоон жил бараг бороо орсонгүй. Агаэрын дундаж температур өесөөр байна, Шалтгааныг нь нарийн хэлж мэдэхгүй ч дэлхийн дулааралтай холбоотой байх гэсэн юм.
Баянтооройн замд явж байхдаа бид Номунхаан хийдийн балгасны орчим буудалласан юм, Нэгэн цагт хийдийн лам нар. малчдыг ундаалж байсан гол, нуур ширгэжээ. Жил дараалан ургэлжилеэн ган энэ нутгийн хүн малд хундхэн туоч, хоёр сая малынх нь тэн хагас нь барагдаж, нс нь энд тэндгүй цайрна.
Манай жолооч 45 настай Гэлэгбуу Бидний багад сүудэрт нь хурга, ишиг хоргодох тиим өндэр өес энэ хавьд ургадаг байсан. Усны шувууд бүчээд иуур мэн ч сайхан харагддаг байж билээ. Ган үргэлжлэх юм бол бүгд л нутгаа орхиод нүүх байх даэ хэмээн өгуулеэн юм.
Вашингтонд төвтэй Worldwatch Institude-ийн байгаль зүйч Лестер Браун Цөлжилт ихэсч ган болоход бусад хучин зүйлс нөлөөлсөн ч ноолуурын эрэлтэд хэт хөтлөгдөн малчид ямаагаа ихээр еегөснөөс бэлчээр талхлагдан иим бэйдалд хурсэн байж магадгүй гэлээ. 1990-ээд онд малчид ямаагаа хоёр дахин өсгөж, бэлчээр хомсдсоноос ирвэстэй газар хүртэл малаа хотлуулах болжээ. Одоо малчдын амин зуулга ирвэс болчихоод байна. Ирвэс хамгаалах төслийнхөн худалдаж авдаг тэмээний ноосон гар нэхмэлээс тэд мөнгө олж байна. Сүрэнгэрэл гэхэд л 60 ам.доллартай болсон, Одоо хүмүүс биднийг баярлан угтдаг болсон. Бүгд л ахуйдаа нэмэр болох юм сурахыг хүсэх болж гэж Должинсурэн өгүүлсэн юм даа.
(өнөөдөр 2004.08.03 180)