Балчир охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна

Бага насны охидыг хүчирхийлэн таашаал авагч гаж донтонгууд баригдалгүй уддаг. Яагаад баригдалгүй уддаг вэ гэвэл тэд охидыг хүнгүй газар аваачин бузарладгаас гэрч байдаггүй. Мөн хэрэгтнүүд нэг хэрэг хийчихээд бүгж бүгж бас дахин нэг хэрэг хийдгээс болдог байна. Зуны улиралд охид бүсгүйчүүд мини юбка, торон цамц өмсөж бараг нүцгэн явдгаас хүчиндүүлэх үүсвэр болдгийг хэрэгтнүүд дунд явуулсан судалгаа баталсан байна. Хүчингийн хэрэг хийгчдийн олонхи нь эрхэлсэн ажилгүй, тэнэмэл хүмүүс байдгаас мөрдөлтөнд саад болдог. Гэхдээ хүчирхийлэгчид дунд боломжийн амьдралтай ч хүмүүс байдаг бөгөөд яагаад ийм хэрэг хийснийг асуухад сэтгэл санаа тогтворгүй байсан гэж тайлбарладаг байна.
-Улс орны хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал нэлээд тогтуун тайван байсан. Yндсэндээ сүүлийн гурван хоногийн дотор 40 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Бүртгэгдсэн хэргийн 95.6 хувийг цагдаагийн байгууллагын албан хаагчид халуун мөрөөр нь хөөж илрүүлсэн байгаа. Yүн дотор олон ноцтой хэргийн холбогдогч Зууннастын Энхзулыг мөрдөн байцаалтаас оргон зугатсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хамт олон илрүүлсэн байна.
Өнгөрсөн шөнө Яргайтад согтуугаар иргэн Чулуунцэцэг иргэн Отгонжаргалын цээжин тус газар хутгалан алсан хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны ур дахь явган хүний гарцан дээр Бенз маркийн машины жолооч Лхагваа согтуугаар явган зорчигчдыг дайрсан байна. Энэ мэт согтууруулах ундаа хэрэглэн хүний аминд хүрэх хэргүүд гарсаар байгааг иргэддээ анхааруулж байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button