Олимпийн тоглолтыг шөнө ч дамжуулна

Уг эрхийг авсан ТҮ 5 телевизийн эахиргаанаас өчигдөр хэвлэлийн бага хурал хийжээ. Тус телевиз нь энэ оны дөрөвдүгээр сард Ази, номхон далайн телевизүудийн холбоогоор дамжуулан гэрээ байгуулсан аж. Түүгээр ч зогсохгүй 16 өдөр нэвтрүүлэг дамжуулах 3000 цагийн хө-төлбөрийн телбөрийг ч хийгээд амжжээ. Үүний нэг цаг нь 5000 ам.долларын үнэтэй байдаг аж. Олимпийг хэдийгээр шууд дамжуулна гэж байгаа боловч үндэсний наадмыг шууд дамжуулахаас арай өөр гэнэ. Энэ тэлаар эохион байгуулагчид ярихдаа Тэр үед эургаан том стадионд тэмцээн зэрэг явагдах учраас бүх орны телевиз зэрэг дамжуулах боломжгүй. Шууд дамжуулна гэдэг нь телевиз бүр өөрсдийн камераа бариад явах бус тусгай мэргэжлийн багийн авч найруулсан дүрсийг Монголдоо дахин дамжуулах процесс байдаг хэмээлээ. Манайх үүний адил дамжуулах бөгөөд өдөрт 13-15 цагийн спортын хөтөлбөр нэвтрүүлэх юм байна. Афин, Монгол зургаан цагийн зөрөөтэй байдаг аж. Тиймээс тоглолтууд манай цагаар бол шөнө явагдах учраас чухал тоглолтуудаа шөнөдөө дамжуулах ч, өдөр давтан явуулах төлөвлөгэөтэй байгаа юм бэйна. Тус телевизийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй сурвалжлах хэсэг энэ сарын 10-нд олимпийн баг тамирчдын эхний хэсэгт багтан мордох аж. Бүрэлдэхүунд захирал Д.Сарэнгэрэл, гадаад мэдээний редактор Б.Оюун, зураглаач Х.Мөнхтулга, багийн ахлагч А.Тэмүүлэн нар багтжээ. ТҮ 5 телевизийнхэн олимпод оролцох шигшээ ба-гийнханд тухайн спортын тайлбарлагчаа томилох эрхийг нь олгосон байна. Нэвт-рүүлгийг мэргэжлийн өндэр түвшинд дамжуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэд хөтөлбөрөө Монголын тамирчдын тоглолт, манай тамирчид ороогүй ч сонирхол татсан тоглолт, Монголд хөгжиж болохуйц спорт, спортын шинэ төрөл гэж дөрөв ангилан үзүүлэх аж. Дашрамд сонирхуулахад олимпийн шууд нэвтрүүлгийн дундуур өөрийн рекламаа явуулах байгууллага, компаниудын тоо олон байгаа гэнэ. Тиймээс үзэгчдээ залхаахгүйн үүднээс сурталчилгааны үнийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ.
(өдрийн сонин 2004.08.03 191)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button