50 хүний нүдэнд болор суулгана

Түүнийг нийслэлд ирэхтэй холбогдуулан Монголын та-лаас наадмыг эохион байгуулагч өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлсний дагуу пастор 21 цагт нийслэлд газардсан. Пасторын хамт 250 орчим хүн ирж байгаэ бөгөөд өмнө нь ОХУ, Улаан-Үд, Хятад, Сингапураас иреэн төлэөлөгчид түүнийг хүлээж байгаа ажээ. Манай улсын аймгуудаас ч төлөэлөгчид хамрагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас 400 орчим хүн ирээд байгаа гэнэ. Хамт яваа тө-лөөлөгчдийн дотор Солонгосын нэр алдартай хамтлаг, дуучид болон олны танил хүмүүс ирэхийг онцолж байсан.Тэрчлэндэлхийд 1800 удаа тоглолт хийсэн эмэгтэй найрал дуучдын бүрэлдэхүүн ч ирсэн. Мөн л энэ бүрэлдэхүүнд багтаж байгаа мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар иргэдийн нүд, шүд, дотор эрхтнийг үзэн шаард-лагатай эмчилгээ хийх юм билээ.
Пасторыг ирэх үйл явдлыг угтан зохион байгуулсан ажлын хүмүүнлэгийн туслам-жийн хүрээнд Англи, Австри болон манай эмч нарын хамтарсан баг 1300 орчим иргэнд нүдний үзлэг хййжээ. Түүнд нь дөрвөн сартайгаас эхлээд 90 настай хүн хүртэл хамрагдсан. Тэднээс сонгосон 50 хүний нудэнд үнэ телбөргүйгээр болор суулгах хагалгаа хийхээр болжээ. Нарийн мэргэж-лийн эмч нар 4, 5-нд үзлэг оношлогоо хийнэ.
Давид Юнги Чой 1984 оноос эхлэн өнөөг хүртэл дэлхийн улс орнуудын зүрх-ний өвчнөөр өвдсөн 3277 хүүхдиин мэс заслын зардлыг даажээ. Тэдний 20 нь монгол хүүхэд байв. Мэн л туүний санэачилсэн Хайрын будаа хөдөлгөөнийхөн анх 1991 онд 1054 т будааг монголчуудэд илгээж байсан юм байна. Сөүл хотын ЕПт сургуульд монгол хүүхдүүдийг сургаж эхэлжээ. Одоо 11 хүүхэд суралцаж байгаа аж. Тэрчлэн хүүгүй урт хугацааны зээлээр иргэдийг хувийн орон сууцтай болгоход чиглэдэг Монгол-Хабитат олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусаар 400 гаруй монгол өрх хувийн орон сууцтай болжээ. Энэхүү байгууллагыг дэмжин санхүүжүүлэхээс эхлээд манай иргэдэд хүрсэн олон ажил нь Давид Юнги Чойн хүмүүнлэгийн үйл ажиллагааны хэсгүүд аж.
(өдрийн сонин 2004.08.03 191)