Иргэний гараашийг зөвшөөрөлгүй нураажээ

Баянгол дүүргийн XII хороонд байрладаг эдгээр гараашуудыг 1992 онд барьжээ. Эзэд нь тухайн үедээ холбогдох газруудад хандаж зөвшөөрөл хүссэн боловч захирамж гаргана гэсэн тайлбарыг албаныхан хэлсэн байна. Гэтэл арав гаруй жил чимээгүй байсан газрын албаныхан гэнэт хэлд орж гараашуудаа нүүлгэхийг шаардаж эхэлжээ. Тэд өнгөрсөн жил тус газарт үйлчилгээ явуулах захирамж гаргуулсан иргэн Амартүвшинтэй хамтран амралын өдөр гараашуудыг буулгаж эхэлсэн нь иргэдийг бухимдуулсан байна. Зарим гараашийн эзэн нь байхгүй хойгуур, тэгээд амралтын өдөр хуурамч захирамж үзүүлэн хөрөнгийг нь буулгаж байна гэж Баянгол дүүргийн XII хорооны иргэд гомдоллож байгаа юм.
-Дүүргийн Засаг даргын захирамж гарсан. 2003 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Зоригт даргын захирамж гарсан. Yүнийг хавсралтаар нь угаасаа баталж байгаа. 14-т нь иргэн Амартүвшин, XII хороо, YI бичил хорооллын 5б байрны урд талд 12 х 10-ын хэмжээтэй газар дээр үйлчилгээ эрхлэх гэсэн. Ер нь гарааш, контейнерүүд бол нэг жилийн хугацаагаар гэрээгээр л ашигладаг, түр зөвшөөрөлтэй байдаг. Дээр нь захирамж гарахад тэдгээр нь буулгагддаг.
-1992 оноос хойш энэ гараашийг эзэмшсэн. Манай аавын гарааш байгаа. Тэгээд Их хурд руу хөдөө явсан хойгуур нь, эзэнгүй байхад нь хүмүүс ирж буулгаж байна. Yүнийг буруу гэж бодож байна. Газрын албаны хүмүүс хагас, бүтэн сайн өдрөөр заавал тааруулж буулгаж байна. Хүмүүст хэлсэн чинь газрын албаныхан шаардах хуудас өгсөн юм байна. Шаардах хуудсын дагуу эзэд нь байвал эзэдтэй тохиролцож байгаад буулгаж болно л доо. Гэрээ нь тэр хүнд байгаа ч юм уу, байхгүй ч юм уу бид нар мэдэхгүй. Баянгол дүүргийн Засаг даргын тушаал гарсан гэж байгаа. Тушаал нь яг үйлчилгээний зориулалттай газар авахад нийслэлийн Засаг даргын захирамж гардаг гэсэн. Тэгэхэд Баянгол дүүргийн даргын захирамж гарсан гэж байгаа. Yүнийг би цаагуураа хуйвалдаж олгосон байна гэж бодож байна.
Нэгэнт эзэмшиж байгаа газартаа зөвшөөрөл авах гэж арваад жил хөөцөлдсөн гараашийн эзэд өөр үйлдвэрлэл эрхлэх саналыг ч газрын албаныханд тавьж байжээ. Гэтэл өнгөрсөн жил гэнэт захирамж гарган тэдний эзэмшиж байсан газрыг иргэн Амартүвшинд өгсөн байна. Гараашаа болон газраа алдсан эзэд нь Баянгол дүүргийн газрын алба, мөн шүүхэд хандахаар зэхээд байгаа гэнэ.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button