Хоолны газрын үйлчилгээг шалгах үзлэг явагдана

Хоолны газрын үйлчилгээг шалгах энэхүү үзлэг 2001 оноос эхлэн явагдаж эхэлсэн бөгөөд иргэдийн гомдол хүсэлтийн дагуу шалгалт явуулснаар анх эхэлжээ. Энэ үзлэгийн үеэр мөн хоолны газруудын тогтоосон хугацаанд ажиллаж байгаа, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчиж байгаа эсэх зэрэг өөр олон зүйлийг шалгаж байгаа юм. Манай иргэд хоолны газартаа баар, ресторан, түргэн хоол зэрэг бүх нэрийг өгчихдөг гэмтэй. Энэ нь стандартын горимыг зөрчиж байгаа хэрэг ажээ. Стандартын горимын дагуу бол үйлчилгээ эрхэлж буй хүмүүс үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийнхөө дагуу зөвхөн нэг л чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй.
-Стандартын заавал биелүүлэх шаардлагуудыг ямар хэмжээнд биелүүлж вэ гэдгийг шалгадаг. 85-аас дээш хувьтай газруудыг стандартын хэмжээнд хүрч ажиллаж байна гэсэн дүгнэлтийг өгч байгаа. 85-аас доош хувь эзэлж байгаа газрууд дээр үйл ажиллагааг нь сайжруулах албан шаардлага, дүгнэлт, акт өгч ажиллаж байгаа.
Мах үнэд орж байгаагаас зарим хоолны газрууд үхсэн малын мах, нохойн малыг хоолондоо хэрэглэж байгаа. Хэрэв шалгалтаар энэ мэт томоохон зөрчлүүд илэрвэл үйл ажиллагаа явуулахыг хориглох юм. Одоогоор нийслэлийн хяналт зүйн ажилтнууд зургаан дүүрэгт зургаан баг гарган ажиллуулж байгаа бөгөөд илэрч буй зөрчлийн ихэнх нь орой удаан ажилладаг, бүтээгдэхүүний хадгалалт, үйлчилгээ муу зэрэг юм. Цайны газрууд оройдоо баар болчихдог. Энэ асуудлыг цэгцэлнэ гэж улсын байцаагч ярилаа.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button