Реалист зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Зураач Батнасан хөдөө орон нутагт явж ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс УБ хотод ирж ажиллах болжээ. Тэрээр фото реалист буюу бодит зургийн чиглэлийг Монголд үүсгэсэн бөгөөд одоогоор 300 гаруй бүтээл туурвижээ. Энэхүү үзэсгэлэндээ зураач 80 орчим зураг тавьж байгаа юм байна. Yзэсгэлэнгийнхээ тухай тэрээр Фото реалист чиглэл АНУ-д сайн хөгжсөн. Монгол улсад энэ чиглэлээр гарч буй анхны үзэсгэлэн болж байна гэлээ.
Уг үзэсгэлэнгийн нэр Зочид ирлээ гэсэн өвөрмөц нэртэй юм. Зураач Батнасангийн хувьд Монголын зураачдын зургаар интернет галерей байгуулахаар шийдсэн бөгөөд одоогоор 30-аад зураачийн мянга орчим бүтээлийг байрлуулахаар болжээ.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button