Монголоор хийсэн аялал хамгийн хүнд нь байв

Тавдугаар сард Лондонгоос эхэлсэн тэдний аялал гурван сар үргэлжилж, Зүүн Европ, Монгол, Сибирь, Аляскийг мотоциклиор туулсан юм. Тэд мотоциклийн тоосоо ч арилгалгүйгээр Нью-Йоркийн Battery паркад аяны дөрөө мулталсан. Аян замынхаа үеэр авсан бичлэгээрээ Хол зам нэртэй нэвтрүүлэг хийн, Braүo TҮ, Sky One зэрэг сувгуудаар ирэх аравдугаар сарын 28-наас эхлэн цувралаар цацах гэнэ.
Мак Грегор Зам муутай Монголоор хийсэн аялал хамгийн хүнд нь байсан. Заримдаа өдөрт 14 цаг давхиад ердөө 30 бээр газар хороож байлаа. Гэхдээ бид туулаад гарсандаа их баярласан. Хүний сайхан сэтгэл гэж юу байдгийг мэдэрлээ гэжээ.
/Өнөөдөр, 2004. 08.03, 180/