Архи зарах зөвшөөрлийг цуцлахаар болов

Түүгээр ч зогсохгүй уг зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудад арга хэмжээ авахаар болов. Одоогоор Алтжин, Петровис компанийн зарим ШТС-ууд архи болон хүнсний бүтээгдэхүүн зардаг дэлгүүртэй.
Уг компаниудад архи зарах зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Үйлдвэрлэл үйлчилгээний албанаас олгосон бөгөөд ингэх болсон шалтгаанаа Сүхбаатарын талбайг засварлаж тохижуулахад оруулсан хандивын хариуд компаниуд 1дээрх зөвшөөрлийг олгохыг хүссэн хэмээн тайлбарласан юм.
Мэн эл өдрийн шуурхай зөвлөлгөөнөөр Дээд шүүхийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа талаар хэлэлцлээ.
САПУ, АПУ зэрэг компаниуд үйлдвэрлэж буй бусад бүтээгдэхүүнээ сурталчлах нэрээр архины далд сурталчилгаа хийж байгаа хэмээн шуурхай зөвлөлгөөнд оролцогеод үзжээ. Харин энэ талаар Дээд шүүх тухайн компанийн нэрийн реклам тул архины сурталчилгаа хэмээн үзэж болохгүй гэсэн тайлбарыг ирүүлеэн байна. Иймд хотын удирдлагууд Дээд шүүхэд дахин тайлбар хүссэн албан бичиг явуулахаар боллоо.
(өдрийн сонин 2004.08.03 191)