Гоо сайхны зөвлөгөө

-Нүүрээ угаахдаа саван болон спиртийн найрлагатай тоник хэрэглэж болохгүй. Аль аль нь шүлтлэг ихтэй. Харин таны арьсанд хүчил хэрэгтэй тул тохирсон тоникоор угааж цэвэрлэснийхээ дараа заавал арчиж аваарай.
-Будаг их хэрэглэсний хэрэггүй. Шаардлагатай бол эмчилгээний зориулалттай пудр болон крем хэрэглэх нь зүйтэй.
-Нүүрээ ногоон цайны хандаар угаах нь арьсыг ариутгах, үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй байдаг.
-Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа comedogenic /батга үүсгэхгүй/ гэсэн бичиг байгаа эсэхийг сайтар харж байгаарай. Хэрэв ийм бичиг байхгүй бол найрлаганд нь ланолин, вазелин зэрэг тослог бодис байгаа эсэхийг шалгаж бай.