Булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн ач тус

Учир нь бие махбодын ачаалал нь булчин, үе мөч, холбоос эд, дотоод эрхтнүүдээс тодорхой дохиог тархинд дамжуулснаар бодисын солилцоог идэвхжүүлж бүх эрхтнийг жигд ажиллахад хүргэдэг. Иймээс үе үе бие махбодийнхоо чилээг гаргаж, дасгал хийж байх нь зүйтэй юм.
Хэрвээ та хөдөлгөөн багатай, оюуны хөдөлмөр хийдэг бол доорхи энгийн дасгалыг хийж байгаарай. Хөлөө нийлүүлэн номхон зогсоод биеийн хүндийн жинг хөлийн уланд тэгш хувиарлаж мөрөө унжуул. Өлмий дээрээ зогсолгүйгээр нуруугаа тэгшлэн гараа унжуулж цэх зогс. Ингээд ээлж дарааллаар бүх булчингаа суллахыг оролдоорой. Энэ дасгалыг өдөрт нэг удаа 5 минутын хугацаатай хийж болно.