Арьсаа чийглэх

Мөн хоолны дэглэмийг хатуу сахиж, хоолоо сойх гэдэг маань ихэнхдээ бие махбодийг хуурайшуулж байгаа хэрэг. Хуурайших гэдэг маань үрчлээ үүсэхийн гол шалтгааны нэг юм. Арьсаа чийглэхийн тулд юу хийж болох вэ?
Байр чинь дулаахан бол бүтэн жил тойрон ч алчуур хэрэглэхгүй байсан болно. Усанд орсны дараа арьсаа аяндаа өөрөө хаттал нь арчихгүй байлгахыг хичээ. Тэгвэл чийгний нэг хэсэг нь арьсанд чинь шингэнэ.
Хавар, зун, намар бороотой үеэр гудамжаар халхавчгүй явгаар явах их ашигтай. Yсээ жижиг алчуураар халхалж болох боловч үс бороонд норвол бүр сайн. Борооны зөөлөн ус арьсанд хамгийн сайн үйлчилдэг гоо сайхны хэрэгсэл юм. Явган зугаалахдаа нүүрээ шүүдэртэй өвс, ногоогоор арчиж болно.
Чийглэгч хэрэгслийг хүйтэнд хэрэглэж болохгүй. Эс тэгвэл үр нөлөө хортой болж хувирна.