Тусгай бэлтгэсэн усанд орох

Шилмүүстэй усанд орох. Онгоцтой усанд тал хайрцаг шилмүүсний ханд авна. Ингэж усанд орох нь сайхан үнэртэй төдийгүй мөн биеийн ядаргааг гаргаж, мэдрэлийн системийг тайвшруулдаг.
Хөөстэй усанд орох. Дэлгүүрт усанд ороход хэрэглэдэг янз бүрийн хөөсний зүйл худалддаг. Хөөстэй усанд орох нь турахад сайн.
Глицеринтэй усанд орох Онгоцны дундуур ус гоожуулж түүндээ 1/4 л глицерин хийгээд л ус маань ороход бэлэн болох нь тэр. Хуурай болон хогжруутсан арьстай хүмүүс ийм усанд орох нь сайн байдаг. Хэрэв зөвхөн нүүрний арьс холцруутаж байгаа бол жижиг төмпөнтэй буцалгасан усыг хөргөж, 1-2 хоолны халбагаар глицерин хийгээд нүүрээ сайтар шавших, дараа нь арчилгүйгээр хаттал нь байлга.