Гэр хорооллын гудамжуудыг хаягжуулж эхэллээ

Хотын түргэн тусламж, гал командын ажилтнуудын яриагаар гэр хорооллоос ирсэн яаралтай дуудлагыг олж очиход маш хэцүү байдаг байна. Яагаад гэвэл тэдгээр айлыг олоход хэцүү, ихэнх нь ойр хавьд байгаа томоохон барилга байшин, байгууллагын нэрээр жишээ нь бөмбөгөр цагааны хажуу дахь гэр хорооллын 1 тоот, өндөр байшингийн дагуухь гудамж гэх зэрэг маш замбараагүй байдаг гэнэ. Энэ асуудлыг зохицуулахаар УБ хотын захиргаанаас хаягжуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор тус ажлын явц дуусах шатандаа ороод байгаа юм. Гэхдээ гэр хороололд зөвшөөрөлгүй буусан айлуудыг дугаарлаагүй нь хаяг шинээр хийсэн үр дүнд муугаар нөлөөлөх нь дамжиггүй. Иймд хороодын дарга нар шинээр буусан айлуудыг өөр газар нүүлгэх, эсвэл тэднийг тус газарт нь бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулж хаяглал дуусахаас өмнө нийслэл хотын тохижилтын газарт мэдэгдэх хэрэгтэй байгаа юм.
-Энэ ажлыг манай Хот тохижилтын хэлтсээс гардан зохион байгуулаад 2003 оны есдүгээр сараас хийж эхэлж байгаа. Хаягжуулалтын ажлын хүрээнд нийтдээ 79 гудамжинд 565 хаягийг хадах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Иргэд хаягжуулалтын тухай болон яаралтай түргэн тусламж, гал команд гэрийн хороололд түргэн ирж чаддаг уу гэсэн асуултад үнэхээр хэцүү байдаг асуудлын нэг бол энэ гэсэн хариултыг өгч байсан юм.
-Манай энд гудамж, хаалганы хаяг, дугаар ямар ч замбараа байхгүй. Энд 2000 оны сонгуулиас хойш зохион байгуулалт явагдаагүй. Тэрнээс хойш байшин хашаа ч их баригдсан, өндөр настай хүн, хүүхэд шуухад өвдсөн тохиолдолд түргэн дуудахад маш хэцүү болсон.
Иймэрхүү шинэ хаягжилтын дагуу УБ хотод 1600 байр, 40 мянган орц, нийтийн эзэмшлийн газрын 566 аж ахуйн нэгж, гэр хорооллын 80 мянган өрх шинэ хаягтай болж байгаа юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button