Монгол улсад шүүх засаглал үйлчлэхгүй байна гэжээ

Монгол улсад шүүх засаглал шударгаар үйлчилж байгаа юу гэсэн асуултад Хүний эрх, шударга ёсны төлөө хөдөлгөөний судалгаагаар судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 97 хувь нь шударга бус үйлчилдэг гэсэн хариултыг өгсөн байна. Тэд судалгаагаа худалдааны захууд, Эрх чөлөөний талбай болон бусад олон нийтийн газруудад явуулсан бөгөөд судалгааг мэргэжлийн хүмүүстэй хамтран нийгмийн бүх давхаргын төлөөлөгчдийг хамруулсан гэж уг төрийн бус байгууллагын тэргүүн Алимаа хэллээ.
-Ийм үед төр, засгийн газрыг олон улсын шүүхэд өгөхөд бэлэн болчихоод байна. Нэг нэгээр бид шүүхээр явсаар байгаад түрүүчийнх нь 15 жил, миний хувьд 14 жил шүүхээр яваад Дээд шатны шүүхийн шийдвэр гэхэд 6, 7 удаа гарсан. Шүүхийн шийдвэр Монголд хэзээ ч биелдэггүй.
Мөн тэрээр манай улс хууль дүрэм хамгийн их ярьдаг. Гэтэл хуулийн хэрэгжилт биелэлт нь олон улсад хамгийн доогуур байдаг нь харамсалтай. Бидний дотор 5-15 жил шүүхээр явж давж заалдаж байгаа хүн ч бий гэсэн юм.
/MN-25/