Сагсан бөмбөгийн шоуны баг байгуулагдлаа

Энэ багийн хувьд сагсан бөмбөгийн спортын хүнд элементүүдийг хүүхэд залуучуудад зааж сургах, тэрчлэн гудамжны сагсан бөмбөгийг хөгжүүлэх, тэр дундаасаа шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой бөгөөд тус багийн хувьд одоогоор гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийн хоёр гишүүн сая Сахагийн хүүхдийн наадамд сагсан бөмбөгийн төрлөөр эх орноо төлөөлөн орсон байна. Энэ багийн зөвлөхөөр манай лигийн анхны тамирчдын нэг, АНУ-ын сагсан бөмбөгийн шоуны нэртэй багийн нэг болох Харлем Глобтротерс багийн тоглогч Шаравжамц ажиллаж байгаа юм байна.
DLG-13 баг маргааш өөрийн талбай дээрээ анхны Б зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Одоогоор энэ тэмцээнд 30-аад баг, тамирчид оролцохоор болсон байна. Энэ тэмцээнээс шалгарсан эхний зургаан баг А зэрэглэлийн тэмцээнд орж лигийн тамирчидтай өрсөлдөх бөгөөд мөн тэмцээний дундаас хүүхэд залуучуудыг сонгон шалгаруулж өөрийн багтаа элсүүлэх юм байна.
-Сагсан бөмбөгийг хөгжүүлж хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, шинэ залуу шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулах зорилготой байгуулагдсан. Манай клуб нь үйл ажиллагаагаараа шоу үзүүлбэрийн клубыг Монголд сагсан бөмбөгийн цоо шинэ урсгал болох сагсан бөмбөгийн урсгалыг Монголд анх нэвтрүүлж байгаа. Бичлэг дээр гарч байгаа элементүүдийг сагс сонирхдог хүүхэд залуус хэн ч болов хийх боломжтой. Эдгээр нь хичээл зүтгэлийн үр дүнд л бий болно.
-Манай клубын хүнд элементүүдийг хийхэд Шараваа ах бид нарт маш их туслалцаа үзүүлж хөдөлгөөнүүдийг зааж сургаж байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button