Мэдэгдэл гаргалаа

Уг мэдэгдэлд
Сонгуулийн ерөнхий хороо 2004 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 42 тоот тогтоол гаргаж, УИХ-ын 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэг дээр дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан нь шүүхийн эрх мэдлийг булаан авч, Yндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, ард түмний нэгэнт хийсэн улс төрийн сонголтыг өөрчлөх гэсэн санаархал болж байна. Ийм балмад үйлдлийг урьд нь УИХ-ын 59 дүгээр тойрогт МАХН хийснээ давтах гэж байгааг эрс эсэргүүцэж байна.
СЕХ-ны шийдвэр нь урдаас бэлтгэгдсэн, эрх баригчдын заавраар хийгдсэн өдөөн хатгалга бөгөөд эрх баригчид нэг гараараа зөвшилцөл хийх дүр эсгэж, нөгөө гараараа ард түмний хийсэн сонголтод засвар хийх гэсэн халдлагаа үргэлжлүүлж байягаа нь МАХН Эх орон-Ардчилал эвсэлтэй үнэн сэтгэлээсээ хамтран төр, засгаа зөвшилцлөөр байгуулах хүсэлгүй байгаагийн нотолгоо болж байна.
СЕХ-ны дээрх гаргасан шийдвэр нь УИХ-ын чуулганы хуралдааныг үргэлжлүүлэн явуулах бололцоогүй болгож байна.
Зургадугаар сарын 27-нд ард түмний хийсэн сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс улс төрийн хүчнүүдийн цаашдын хамтын ажиллагаа эхлэх болно гэдгийг Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд хариуцлагатай мэдэгдэж байна гээд Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд гарын үсгээ зуржээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button