Махассан Монгол буюу мартагдах шахсан мацаг

Хахир хатуу уур амьсгалтай манайх шиг орны өвлийн цагт илчлэг ихтзй, өөхтэй тарган махаа түлхүү идэх нь хүнд хүчир ажилтай, хөр цас, хөрзөн эрэгтэй зууралддаг малчин хүнд зайлшгүй шаардлагатай байжээ. Харин халуун дулааны урь ороход мах огт идэлгүй, цагаан идээ, арвайн гурил зэргээр бор ходоодоо борлуулдаг байсан нь бие махбодоо цэвэрлэж, биеийн эсэргүүцэл, дархлаагаа сайжруулдаг зөв зохистой хооллолт санж. Харин улс орон хөгжихийн хэрээр нүүдэлчин ахуйгаасаа холдож буй ч хооллох дзглэмээ өөрчлөлгүй, жилийн дөрвөн улиралд мал гэхээр төвөгшөөж, мах гэхээр ухасхийсээр явтал бид наснаасаа эрт хөгширч буйгаа хараахан анзаарахгүй байгаа нь харамсалтай.
1901 онд Францын эрдэмтэн Л.Шампиньонер мухар олгойн хурц өрөвслөөр өвдөх нь мах их идэхтэй шууд хамааралтай болохыг анхлан тогтоож байжээ. Түүнийхээр багтраа, диатез, мухар олгойн үрэвсэл харшлын өвчнүүд маханд агуулагдаж буй хүчиллэг радикалуудын задралаас үүдэлтэй гэнэ. Эрдэмтний нээлт, эмнэлгийн дүгнэлтээс татгалзаад энгийн жишээнээс харахад л Орост болсон иргэний дайн, дэлхийн хоёрдугаар дайны үед бараг алга болоод байсан мухар олгойн өрөвслийн төрлийн өвчнүүд махны хангамж сайжрахын хэрээр нэмэгдэж, эмнэлгүүдэд энэ төрлийн мэс ажилбар хийх нь ихзсч байжээ.
Мах хэмээх- үхсэн эсүүдээс бид уургийн хэрэгцээгээ хангаснаар амьдралаа тэтгэж эрчим хүч асдаг учир чухал хэрэгтэй үед биологийи идэвхт бодисоор баялаг түүхий ногоо, ногоон ургамалтай хольж идэх нь зөв байдаг тухай Хоол судлаач Б.Гэрэлмаа эмч зөвлөж байсан. Харин байнга ихээр идвэл мах ашиггүй бүтээгдхүүнд тооцогддог аж. Учир нь -амьтны гол тасарч, эд эсүүдэд амьдрал төгсөх үед био химийн олон урвал явагдсаны үр дүнд азот агуулсан бодисууд, өвөрмөц сайхан амт бүхий пурины суурь агуулагддаг учир хүн төрөлхтөн хэдийнээс дурласаар иржээ. Гэвч эндээс авсан энергиэ бие дэх махаа болосруулахад эргэж алдаад дуусдаг тухай Б.Гэрэлмаа эмч мөн онцолж байсан. Мах нь төрөл бүрийн хурдан задарч ялзрах эсүүдээс бүрддэг учир хүний бие тэдгээр хорт бодистой тэмцэх, шахан зайлуулахад ихээхэн хүч гаргаж, байдаг энергиэ бадарчилдаг гэнэ. Махны найрлагад түүнийс боловсруулахад хүрэлцэх амин дэм, эрдэс бодис байдаггүй тул идсэн махаа боловсруулахын тулд хамаг нөөц шавхагдаж бие сулардаг гэдгийг хүн бүр ямар нэг байдлаар анзаардаг болов уу? Махан хоол идсэний дараа залхуу хүрч, бие хүндэрч нозоордог нь үүнийг гэрчилж байгаа бөгөөд энэ байдал нь ходоодноос мах зайлах хүртэл үргэлжилдэг гэнэ. Харин өвөг дээдсээс өдөр товлон байж мах идэлгүй өнждөг байсанмацаг барих хэмээх ойлголт одоо бараг үгүй болж, өдөр бүр, орой болгон махан хоол идэх нь айл бүрийн жирийн хэвшил болжээ. Энэ нь эд эрхтэн эрт элэгдэж, хугацаанаасаа хурдан хөгшрөх үндэс суурь болдог байна. Зөвхөн 100 грамм мах идсэний дараа үүсэх хүчлийн хэмжзэ 40 минут тасралтгүй гүйхэд үүсдэгтэй адил байдаг гэсэн судлаачийн дүгнэлтийг та бодоод үз дзэ. Мах л идэхгүй бол хооллосон болдоггүй махчин удамтай гэдгээ мартсан, монголоо алдсан амьтан гэнэт гарч ирэв ээж та намайг зэмлэж болох. Гэвч бид өвдөх, хөгшрөх явцаа өөрөө зохицуулж, нэг үгээр хэлэхэд амьдралаа атгаж буйгаа мэдэж байвал учирч болох эрсдэлийг тойроод гарах боломжтой юм.
Махыг зохисгүй бүтээгдхүүн, ялангуяа исгэгчээр хөөлгөж хийсэн гурилан хүнстэй хамт идэхэд хоолны холимог ходоодонд эсэн найрлаж, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагддаг гэнэ. Хоолны дараа чихэртэй цай, хийжүүлсэн ундаа, чихэртэй гурилан боов мөхөөлдөс, чихэр, шоколад идэхэд мөн ийм байдал үүсдэг аж. Гэдсэнд хуримтлагдсан хорт хий, хорт бодисууд цусанд шимэгдэж, элэг бөөр, бүх зд эсийг бохирдуулан гэмтээдэг аж. Оросын алдарт эрдэмтэн И.М.Мечников энэ үзэгдлийг хүний урт наслахын гол саад хэмээн тодорхойлсон байдаг.
Тэр ч бүү хэл бүдүүн гэдэсний үрэвсэл, шарх, цагаан мах гарах, венийн судасны үрэвсэл махны буруу хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд махны уураг илжирч ялзрахад үүсдэг метаны хий В бүлгийн амин дэмүүдийг задалж, хорт хавдрын эсрэг дархлааг бууруулдаг тухай хирд хийлгэм тайлбарыг нэгэнтээ уншиж байв. Манай орны хүн амын дундаж наслалт жил ирэх тусам буурсаар байгаа агаад махаар голдуу хооллодог үндэстнуүд дотор урт наслагчид тун багахан хувийг ззэлдэг аж.
Юутай ч Махаар хооллодог хүн ширүүн догшин авиртай, түрэмгий, тэсвэргүй зантай, өөрийгөө хянах чадвар муу, шунал тачаал ихтэй, сөрөг энерги дотроо хуримтлуулж явдаг хэмээн эртний Хятадын Күнзийн сургаалд өгүүлсэн байдгийг даяаршиж буй ертөнцийн иргэн бүр дагаж мөрддөггүй юм гэхэд санаж явахад илүүдэхгүй болов уу. Монголчуудын эрхэм баяр болох уламжлалт цагаан сарыг махгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч олон хоног үзэсгэлэнд тавьсан ууц, ужирч хөлдсөн бууз нь хоног дамнуулан идээд хооллоод байхад төдийлөн тохиромжтой хүнс биш гэдгийг анхаарууштай. Махан дахь амин дэмийг өндөг, сүү, ээдэм, загас, гурвалжин будаа, шар будаа төмс зэрэг бүтээгдэхүүн орлодог ба эдгээр нь шингэц сайтай, өртөг хямд байдаг нь зохистой хооллож сурахад дөхөмтэй юм. Тэрчлэн долоо хоногт нэг удаа мацаг барих, тураг махнаас элэг, бөөр, зүрх, гүзээ, ямааны махыг илүүд үзэх нь танд өөртөө, ирээдүйдээ, эрүүл мзнддээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болохыг бодож үзүүштэй.
/Монцамэ/