Хөгжлийн түлхүүр нь итгэл үнэмшилтэй бие хүн

Тэгэхээр тодорхой нэг сэдэв, салбарын тухай авч үзэж ярих шаардлагатай. Хэдийгээр миний мэргэжил эдийн засагч боловч, би энд нийгмийн ухамсрын төлөвшлийн талаар чухалчлан бичье гэж бодлоо. 1999 онд Нобелийн шагнал хүртсэн Амартья Сэн хэмээх эдийн засагч Зүүн эзийн шинээр хөгжсөн орнуудыг судалж үзээд, тэдгээр улсын хөгжлийг түргэтгэсэн хамгийн гол хүчин зүйл нь хүний хөгжил байсан гэж дүгнэсэн байдаг. Хүний хөгжил гэхээр боловсрол, эрүүл мэнд гээд л ..энэ тухай хэн бүгд гадарлана. Угаасаа боловсрол хэрэгтэй тухай хаа сайгүй ярьдаг, тэгэхээр тиим ч шинэ зүйл биш байж магад. Гэхдээ нухацтай авч үэвэл, үнэндээ боловсрол гэдэг юманд хоёр тал байдаг юм байна. Нэг нь мэдлэг чадвар. Ихэнх хүн үүнийг боловсрол гэж ойлгодог. Харин хоёр дахь нь ёс суртахууны төлөвшил нийгэмд биеэ авч явах чадвар. Хүний хөгжил гэхээр бид саяхан 97 хувь нь бичиг үсэгт тайлагдсан орон байснаа, гайгүй өндөр боловсролтойгоор санагддаг. Гэтэл 97 хувь нь бичиг үсэгт тайлагдсан, өндөр боловсролтой Аргентин улс хэгас зуун жил хөгжсөнгүй бүр дампуурав. Уг нь XX зууны эхэнд тэр орон ирээдүйд цахиур хагалах орон хэмээн найдвар төрүүлж Европын цагаачид Америк явах уу, Аргентин явах уу гэж эргэлздэг байсан гэдэг. Гэтэл түүнээс хойш Аргентин олигтой хөгжиж чадаагүйгээр барахгүй улам бүр дордож, өндэр боловсролтой иргэд нь Испани зэрэг Европын орнуудад хямд ажиллах хүч болон гардаг болжээ. Залуучуудаа өсгөж боловсруулахад улсынхаа ихээхэн хөрөнгийг зарцуулчихаад, яг үр шимийг нь хүртэх үед ийнхүү гадаадад алдаж байгаа юм. Тэгэхээр зөвхөн мэдлэг чадвар ба бичиг үсэгт тайлагдсан гэдгийг хүний хөгжил гэж ойлгоод, энэ бид-нийг хөгжилд хүргэнэ гэж тайвширч болохгүй нь. Монголд маань яг одоо хүний хөгжил-ийн нөгөө тал буюу ёс суртахууны хэм хэмжүүр гэдэг юм нийгмээрээ алдагд-чихаад байгаа билээ. Социализмын үед үзэл суртлаар хэт бөмбөгддөг байснаас болоод, тэдгээр идеологиос ангижирсан өнөө үед хүмүүс юунд итгэж, юу дагаж мөрдөхөө мэдэхээ байчихаж. За яахав, бид ардчилал, хүний эрх зэрэг шинэ үнэт зүйлүүд-тэй болсон. Эдгээрийг дээ-дэлж чөлөөт зах зээлийн за-мыг сонгосон Америк, Евро-пийн олон орнууд хөгжиж чадсан учир бид нар одоо хойноос нь дуурайн тэмүүлж байна. Харин тэдэнд байсан боловч, бидэнд байхгүй байгаа нэг юмыг энд онцлон анхааруулж дурдья. Энэ бол нийгмийн ухамсрыг зохистой-гоор жолоодож байх механизм бөгөөд дээрх орнуудад энэ үүргийг христос шашин гүй-цэтгэсэн байна. Германы их сэтгэгч Макс Вэбэрийн Протестант номлол ба капитализмын охь үзэл (The Protestant Ethic and the Spirit of Capitalist 1905) гэдэг алдартай ном байдаг. Барууны капитализм бүрэлдэн бий боло-ход Протестант номлол, этик шийдвэрлэх үүрэгтэй байсан тухай энэ номонд өгүүлдэг. Үүнээс ургуулаад бодоход дан ганц чөлөөт зах зээл, капитализмын хүчээр барууны орнууд хөгжсөн юм биш
түүнд Христос шашны номлол, хүмүүсийн итгэл үнэмшил ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Жишээ нь, Протестантуунад маш сайхан чанарууд байдаг. Тэд цэвэрч нямбай, аж ахуйч, хөдөлмөрч зан чанар, ядуу доройчуудад туслах сэтгэл зэргийг дээдэлдэг нь шашнаар дамжсан хүмүүжил. Харин Япончуудад шашнаар биш, уламжлал соё-лоор нь дамжин маш төстэй үзэл санаа бүрэлджээ. Цэвэр зах зээлийн эдийн засагт байдаг согогтой талууд (ялангуяа төгс бус өрсөлдөөн буюу монопольчлолоос үүдэх баян хоосны хэтялгарал, нийгмийн өмчийн үгүйдэл зэрэг Market failures-ыг ийм үзэл санаа нөхсөн учраас дээрх орнууд эрүүл бөгөөд тогтвортой хөгжих боломжтой байсан гэж би боддог. Яагаад Латин Америк, Араб зэрэг чөлөөт зах зээлийг аль эрт сонгосон (бидэнтэй харьцуулахад) орнууд хөгжихгүй бэйна вэ? Ер нь хүчтэй нь хүчгүйгээ мөнхийн дарангуйлдаг, либерал үзэл санаа батжаагүй нийгмийн херсөн дээр капитализм бүрэлдэн бий боллоо ч хөгжил авчирдаггүй нь харагдаж байна. Хэсэг тооны баячууд нь, эрх тушаэлтнууд нь нийгмийн бүх баялаг, эрх мэдлийг атгаж, олонхи болсон ядуу иргэдэд нь ямар ч боломж (opportunity) байдаггүй, хамгийн гол нь тиим байдлаасаа тэмцэж гарах ухамсрын төвшин доройтон нийгэм урагш хөгжиж чаддүггүй ажээ.
Ингээд бодоход нийгмийн ухамсрын хувьд ямар механизм Монголд үйлчилж байгаа би-лээ? Цагдаа, сахилга, дэг журам гэдгээр (одоо Монголын төр засаг үүнийг гол арга замаа болгож байх шиг) хэдий хол явах билээ? Өөдлөж байгаа орон эмнэлэг сургуулиа олон болгож, уруудаж байгаа нь шоронгоо олшруулдаг (Captian LL.Janes) гэдэг.
Нийгмийн оюун санааны хөгжил гэдэг бэлтгэл хангагдаж байж, жинхэнэ утгаараа ciүil society бүрдэж байж зах эээл, ардчиллын механизм эрүүл ажиллаж чадна. Ингэсэн цагт Монголын хөгжилд юу ч саад болохгүй. Хүн ам цөөмтэй, цаг уурын тааламж-гүй нөхцөлтэй, хоёр их гүрэнд хавчигдсан, дэд бүтэц хөгжөөгүй… эд нарын аль нь ч Монголын хөгжлийг зогсоож чадахгүй.
Орчин үеийн эдийн засгийн ухаанд иймэрхүү гадаад хүчин зүилсийн ач холбогдол буурч байгаа тухай яригдаж байна. Гэхдээ би шашин, жишээ нь Протестант урсгал Монголд хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм бишээ. Харин хүмүүсийг жаахан ч гэсэн сайн хүн бэйлгаж нэмэр болохоос
гадна, ялангуяа хямд эмнэ-лэг, сургууль, сүмийн үйлчилгээ гэх мэт буяны үйл эжил-лагаанууд нь капитализмын ур уршгийг нөхөхөд ихээхэн үүрэгтэй байсан гэдгийг онц-лоод байгаа юм.
Бас итгэл үнэмшил гэдэг юм хүнд зорьсондоо хүрэх эрч, урам зориг хайрлаж, нийгэм урагш хөгжих, хөшүүрэг болдог, Хувь хүн дээр жишээ авья л даа. Хэнд ч гэсэн сэтгэлээр унах, яахаа мэдэхээ болих хүнд үе тохиолддог. Ийм үед өөрийн итгэл үнэмшил, дагаж мөрдөх зарчимтай хүн бол түүнийг харьцангуй амжилттай давна. Харин тийм юм нь алдагдчихсан хун бол хэл алдаж, эвгүйтвэл буруу замаар ордог. Тэгвэл Монголын нийгэм өнөөдөр хавтгайдаа яахаа мэдэхээ байжээ.
Соёлын өв уламжлал нь маш ноцтой тасалдсан, социализмын үед хэт үзэл сур-талдсанаас болоод одоо ухамсар гоо эүйн үнэлгээнүүдийн талаар буруу ойлголт-алергитай болсон, дийлэнхи хэсэг нь мэргэ төлөг, хоосон төвд үсэгт итгэж тавилангаа даатгадаг болсон энэ оронд өнөөдөр нийгмийн ухамсрын чиг баримжаа туйлын хэрэгтэй байна! Хууль зөрчсөн хүн сайхан амьдарч, хахууль өгч авалцсан хүмүүс хожиж байхад би бас ингэх нь зөв биз дээ гэж ярьдаг болж, ийм соёл иргэншил дунд залуу үе торниж байна.
Монголчуудад алсыг заагч Алтангадас хэрэгтэй юм бол түүнийг хаанаас хэрхэн бий болгох вэ?
Шашнууд, янз бүрийн догмануудыг энд сурталчлаад байж таарахгүй. Энд цор ганц, хамгийн найдвартай арга зам байна. Энэ бол гэгээрэл. Боловсролтой сэтгэлгээ нь тэлсэн хүн илүү өөрийн үзэл бодолтой чиг баримжаатай байдаг. Гэгээрлээр дамжин Монгол орны хөрсөн дээрээс Mongolian dreem болох нийтлэг хүсэл тэмүүлэл, Шинэ монгол хүний айдентити урган гарч ирнэ. Хэн нэг нь Маркс шиг өдөр шөнөгүй сууж байгаад шинз үээл номлол гаргаж ирэх тухайд би хэлээгүй ээ. Хичнээн ухаантай байлаа гээд нэг номлолыг, нэг хүний үзэл санааг нийтээр дагах нь ямар аюултай байд-гийг дэлхийн түүх харуулсан. Монголын оюунлаг давхарга, ном уншиж, нүд тайлсан олон залуучууд эх орноо гэгээрүүлэх хэрэгтэй байна. Нэг хүн биш, нийт олноороо тэр үзэл санааг Монголын нийгэмд бүрдүүлэн бий болгох хэрэгтэй болов уу.
Дэлхийн оюуны өв санг монгол хэл рүү олноор нь орчуулж гаргах, монголчууд маань ном уншдаг болох хэрэгтэй. Монголд өнөөдөр номын бизнес ашиггүй учраас ном хэвлэгдэхгүй, ном нь байхгүй болохоор хүмүүс улам ном уншихгүй болох гэсэн сөрөг эргүүлэг нүүрлэ-
жээ. Зарим нь баталгаагүй эх сурвалжаар мэдээллээ бэлтгэдэг, сонингууд ам дамжсан цуурхал ярианд итгэдэг монгол сэтгэхүй дээр өнөөдөр Монголын оюуны амьдрал явагдаж байна. Энэ бүхэн өөрчлөгдөж, олон янзын оюуны бүтээлүүдийг харьцуулж, дундаас. нь өөрийн гэсэн чиг шугам баримтлах эарчмаа олсон бие хүмүүс олноор төрж гарвал энэ Монголын хөгжлийн түлхүүр болно гэж би боддог. Хүмүүс талх хувцсаар бус, оюун санааны баялгаар амьсгалж, амьдарч эхлэх хэрэгтэй байна.
Хамгийн сүүлд нь өөрийнхөө мэргэжилтэй холбоод хэлэхэд, эдийн засаг гэхлээр хүмүүс мөнгөний тухай шинжлэх ухаан мэтээр ойлгох нь элбэг байдаг. Үнэндээ эдийн засаг бол сонголтын тухай шинжлэх ухаан юм, Боловсролтой бөгөөд ухамсартай хүн амьдралдаа зөв сонголт хийж чаддаг, зөв сонголт хийж чаддаг хүн эргээд мөнгөтэй ч байдаг, сай-хан амьдардаг. Тийм иргэдээс бүрдэх улс орон ялгаагүй хөгжиж чадна.

М.ТУЛГАТ Киотогийн Их Сургууль

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button