Өөрийгөө албадан аз жаргалтай байна гэмээнэ стрессээс мултарна

Аз жаргал гэж ер нь юу юм бэ? Энэ нь таны амьдрал танд таалагдаж, т а түүнээс тааламж хүртэж байгаагийн илэрхийлэл юм. Басхүү аз жаргалыг нөхцөл байдал бүрэлдсэний үр дүн ч гэж үздэг.
Эмэгтэй хүн бүр өдөр тутам таатай үйлдэл хийх аваас өөрийгөө аз жаргалтай болгож сурна. Yүний тулд
1.Аль болох их инээж хөхөр. Бүр унтаад сэрмэгцээ л инээмсэглэж бай. Нүүрнийхээ булчингуудыг зохистой хөдөлгөөнд оруулснаар та уураг тархиндаа хариу тааламжтай урвалыг автоматаар дуудаж байна гэсэн үг. Ингэснээр таны сэтгэл санаа ч өөдрөг болно.
2.Өөрийгөө аз жаргалтай мэт харуулахыг хичээ.
3.Аз жаргалтай бусад хүн шиг өөдрөг бай. Гутранги хүмүүс юм л бол гомдол мэдүүлж явдаг бол өөдрөгчүүд хүч чармайлтаа асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлдэг.
4.Сэтгэлийн хөдлөлөө дасгалжуулж, хүмүүст найрсаг хандаж сурснаар маргаантай байдлыг зохицуулж сурна. Өөртөө хөгжилтэй элэгсэг зан ааш бүхий харилцагчийг сонгож ол.
5.Цаг ямагт шулуун шударга бай. Аз жаргалгүй хүмүүс ямагт гуйвж дайвж байдаг.
6.Санаа бодолдоо хяналт тавь. Толгойд чинь муу бодол орж ирэх юм бол тэр даруй хөө.
7.Өөртөө баяр жаргал авчрахаар тийм ажил үйлийг сонгон олж хийж сур.
8.Биеийн тамираар хичээллэ. Бие махбодийн идэвхжил сэтгэл санааг өргөж, тайвшрал баяр жаргалыг авчирдаг.
9.Сэтгэл хөдлөлийн вампирууд буюу бусдын аз жаргалыг булаадаг тийм хүмүүсээс хол яв. Ийм хүмүүсийг хоёр ангилж болно. Нэг хэсэг нь юу ч хийхгүй цаг үргэлж гомдолж явдаг бол нөгөө хэсэг нь таныг зүгээр л шүүмжлээд байдаг.
10.Хүмүүстэй аль болох ойр дотно танилцах нь стрессийг даван туулахад тусалдаг. Нөхөртэй эмэгтэйчүүд нөхөргүй юм уу, сарниж салсан эмэгтэйчүүдийг бодвол амьдралаас илүү таашаал авдгийг санал асуулгууд харуулдаг юм.
Бүсгүй танд аз жаргал хүсье.