Алтан нас

Хижээл насанд бие эрүүл байхаас гадна ухаан санаа сэргэлэн хэвээр байх нь их чухал. Нас ахих тусам мартамтгай болдог аюул бий.
Ой тогтоолт сайжруулах арга
-Ууж байгаа эм, нарийн мэргэжлийн эмч нарын бичиж өгсөн эм тарианы талаар эмчлэгч эмчдээ бүгдийг мэдээл. Зүрх болон даралтын зарим эм ой тогтоолт муутгах сөрөг нөлөөтэй.
-Бясалгал хийж сур. Ой ухаанд нэн сайн нөлөө үзүүлдэг.
-Өдөр болгон тархиа ажиллуул. Шинэ юм сур, янз бүрийн ном унш, үгийн сүлжээ бөглө, сэтгэхүйн бодлого бод.
-Явж дассан газраасаа өөр шинэ замаар яв
-Таны хувьд цоо шинэ хөгжмийн урсгалыг сонсох нь ой тогтоолтод сайн нөлөөлдөг.
Бас нэгэн зөвлөгөө
-Ирээдүйгээ өөдрөг итгэлтэй хар. Таныг урамшуулж, зоригжуулдаг зүйлсийн төлөвлөгөө зохио.
-Сонирхолтой баярт үйл явдлыг хүлээж амьдарч сур.
-Ертөнцийг өөр хүний нүдээр хар.
-Танилуудын хүрээгээ өргөжүүл. Хижээл насанд аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс голдуу олон найз нөхөдтэй байдаг. Хүний төлөө, эсвэл тэд миний төлөө хийх ёстой гэж байхын оронд хүмүүстэй хамтран хийж сур.
-Гэр бүлээ бэхжүүл. Сайхан гэр бүлтэй хүмүүс урт насалж, аз жаргалтай амьдардаг.