Нам эвсэл тохиролцоно гэж байхгүй

-Ард түмэн зургадугаар сарын 27-нд сонголтоо нэгэнт хийчихсэн/ Үүнийг засварлах эрх хэнд ч байх ёсгүй. Гэтэл үйл явдлын өрнөл юуг харуулж байна вэ гэвэл, МАХН нэг талаараа зөвшилцөл гэж ярьж байгаа боловч нөгөө талдаа ард түмний сонголтыгөөрт ашигтайгаар эргүүлэх гэж оролдож байна. Ардчилсан сонголтыг хамгаалах асуудал бол шинээр сонгогдсон гишүүдийн үүрэг. Тиим учраас л бид чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол зөвшилцлөөс буцаж байгаа хэрэг огт биш. МАХН-ын ингэж хоёр нүүр гаргаж байгааг харахад зөвшилцөл урагштай явж чадахгүй байх гэж бодож байна.
-Анхнаасаа л талууд тохирохдоо энэ хоёр тойргийн асуудлыг зевшилцлийн нэг сэдэв болгохгуй гэж хэлэлцсэн юм биш үү. Тэр тусмаа энэ санал эвслийн зүгээс гарсан. Гэтэл одоо түүнээсээ огт өөр байр суурь баримтлах боллоо гэж МАХН үзээд байгаа?
-Гуйвуулж л байхгүй юу. Бид ард түмний сонголтыг хамтран хамгаалахаас хамтын ажиллагаагаа эхлэх ёстой гэдэг асуудал тавьж байгаа. Гэтэл МАХН тохиролцъё гэдэг саналыг өөдөөс хэлсэн. УИХ-ын гишүүдийн хамгийн анхдагч үүрэг бол сонголтыг хамгаалах асуудал юм. Ийм л ялгаатай зарчим бий.
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр бол хоёр тоиргийн асуудал эвсэлд ашигтай байдлаар гарлаа гэж ойлгогдсон. Гэтэл Тоиргийн хороо, СЕХ-ны шийдвэр МАХН-д талтай байдлаар гарав. Нэг тойрогт дахин санал хураалт явууллаа. Одоо 24 дүгээр тойрогт дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Хоёр өөр субъектийн тэс ондоо шийдвэ-рийн алийг нь зөв гэж үзэх вэ. Шүүхийнх нь эцсийнх үү, сонгуулийн хорооных нь зөв үү?
-Бид эрх зүйт нийгэмд амьдарч байгаа юм бол шуүхийн шийдвэр хамгийн дээд байх л ёстой. Шүүхийн шийдвэрийг эвслийн талд гарсан гэж би хэлэхгүй. Ард түмний сон-голтод засвар хийж болохгүй гэдэг зарчмын дагуу л шийдвэр гарсан гэсэн ойлголттой байгаа. Шүүхээс илүү эрх мэдэлтэй байж, шүүхийн хүчингүй болгосон шийдвэрийг эргүүлээд гаргаж байна гэдэг нь хуулийг уландаа гишгэж байгаа л хэрэг. Энэ бол байж болохгүй зуйл. Ард түмний сонголтыг хүлээн зөв-шөөрөхөөс л хамтын ажиллагаа эхэлнэ гэдгийг давтан хэлье.
-Анх хоёр тал тойрог дээр тохирчихъё гээд байсан юм биш үү?
-Д.Идэвхтэн дарга бол нэг тойргоо танайх авчих, нөгеөг нь манайх авъя гэсэн тохиролцох маягийн юм хэлж байсан. Бид ард түмний сонголтод нам, эвсэл ^тохиролцоно гэж байхгүй гэдэг зарчмаа л баримталсан.
-Таны ярианаас ойлгоход чуулганыг гацаанд оруулсан буруутан нь МАХН болж байх шиг. Харин чуулганы танхимд ороод суухаар буруутан нь та нар бо-лоод байгаа. МАХН бас энэ та-лаар байр сууриа илэрхийлж, эвслийг хуралдаа суухыг уриад байгаа шүү дээ?
-МАХН өөрөө СЕХ-г гар хөлөө болгож, ард тумний сонголтод халдаж байгаа шүү дээ. Энэ хандлагаа зогсоох хүртэл хурал ургэлж-лэх боломжгуй гэж үзэж байна.
-Өөрөөр хэлбэл, СЕХ-ны тогтоол хүчинтэй байх эсэхээс хамаарч, чуулганы хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Тэр бол гарцаагүй зүйл.
-Зөвшилцөөн мухардалд орлоо гэж ойлгож болох уу?
-Тэгж үзэхгүй байна. Албан тушаал ярихаасаа өмнө хөтөлбөр яръя гэж байгаа. Энэ чинь Засгийн газрын хөтелбөрийг нарийн боловс-руулъя гэсэн үг биш шуү дээ. Ард түмний өмнө амласан зүйлээсээ эхний ээлжиндюу хийх вэ гэдгээ тунхаглалын байдалтайгаар тохиролцох асуудлыг тавьж байгаа юм. МАХН бол эхлээд албан тушаалаа ярих гээд байдаг. Гадаад орнуудын туршлагаас харсан ч эхлээд хөтөлбөрөө ярьдаг. Эвслийн зүгээс ямар ч хүний асуудал ярихгүй байгаа шүү дээ. Ажлаа яръя, зарчмын тохиролцоогоо эхлээд шийдье л гэсэн. Ялгаа нь энэ.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хойш хоёр талын ажлын хэсгийнхэн уулзаж ярилцав уу?
-Үгүй.
-УИХ-ын тухай хуульд анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг тов тодорхой хууль-чилсан байгаа. УИХ-ын даргаасаа эхлээд бүтэц бүрэлдэхүүнийг, түүний дараа Ерөнхий сайдыг томилж, Засгийн гаэраа бүр-дүүлэх. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж УИХ-д оруулах ёстой. Энэ зарчмаа танайхан барихгүй байгаа юм биш үү?
-Заавал хэлэлцэх цагийг нь тулгаж байж хөтөлбөр боловсруулна гэсэн ойлголт байхгүй. Анхдугаар чуулганы хуулиар дараалсан бүх асуудлыг хэлэлцье гэдгийг зөвшөөрч байгаа. Гэхдээ бид юунд хурэх гэж байгаагаа эхлээд тодруулаад харчих хэрэгтэй байгаа юм. Тэгээд л дарааллынхаа дагуу асуудлаа хэлэл-цээд явъя гэсэн байр суурьтай байгаа, бид. Гэрэл гэгээгээ харахгүйгээр баахан хүнийг албан тушаалтай болгоно гэдэг бол байж болохгүй л зүйл.
-За тийм байж. Ингэхэд та нар дотроо учраа олохгүй байгаа юм биш үү. Зөвшилцөөнд анх гурван намын дарга орж ирдэг байлаа. Тэгснээ хоёулаа болсон. Эцэст нь М.Энхсайхан л ган-цаараа ирдэг болсон гэж байгаа. Мөн АН-ын Гүицэтгэх зөвлөлийн зөвлөмж зөвшилцөөний үр дүнг баллаад хаячихлаа гэдэгт Та ямар тайлбар өгөх вэ?
-Эвсэл түр бүлгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан. Өчигдрөөс /мягмар гаригаас/ бид хуралдаж дүрмээ хэлэлцээд баталсан. Ингэснээр Эх орон-Ардчилал эвслийн УИХ дахь бүлэг албан ёсоор зохион байгуулалтад орж байгаа. Өнөөдөр бүлгийн дарга, дэд даргынхаа асуудлыг ярилцана. Яахав. Энэ хүртэл хүмуүст эргэлзээ
тухайд гэвэл АН эвсэл дотроо голлох суудалтай нь. Нам бол өөрийнхөө байр суурийг илэрхийлж байх хэрэгтэй. Энэ бол УИХ-ын гишүүдээрээ дамжуулан эвсэл дотроо бүлэг яаж ажиллах вэ гэдэг зөвлөмж л юм.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн 17 цагаас тал-ууд уулзаад үл ойлголцох зүйлгүй болж, тохирсон баримт бичигтээ даваа гаригийн өглөө ёслолын байдалтай гарын үсэг зурахаар байсан юм биш үү? Гэтэл тэр зөвлөмж гарч ирээд бүгдийг нураачихлаа гэх?
-Бид тохиролцоонд хүрэх алхам руугаа аажим аажмаар явж л байгаа. Гэтэл протоколын хэмжээнд байсан баримт бичгийг монтажлаад, зөвшилцсөн, гарын усэгзурсан юм шиг байдлаар сурталчилж байгаа. Энэ нь МАХН-тай үнэн сэтгэлээс зөвшилцөх боломж байна уу, үгүй юү гэдэг эргэлзээг төрүүлэх байдалд хүргээд байгаа.
-Манай улс төрд цоо шинэ нөхцөл байдал үүслээ. Магадгүй ард тумэн үүнийг хүссэн ч юм бил үү. Сонгогчид одоо та бүхнийг харж байна. Хурдхан учраа олоосой, зөвшилцөөсэй гэж. Эвслийг удирдаж байгаа улс-төрчийн хувьд олон түмний хүлээзнэсэн энэ байдлыг Та өөртөө яаж хүлээж авч байна вэ?
-Биднийг зөвшилц гэсэн сонголт бол ойлгомжтой. Зөвшилцөл ч гарцаагүй үйлдэл мэн. Харин шуурхайлах эсэх нь МАХН-аас хамаарч байгаа асуудал. Цагүеийн ажил гэж байгаа бол үүний төлөө хариуцлага хүлээх Засгийн газар нь байжл байна. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл одоогийн Засгийн газар ажлаа хариуцлагатай хийж байх ёстой. Удахгүй халаагаа өгнө гээд ажил цалгардуулах учиргүй. Бүх хариуцлага Н.Энхбаярын Засгийн газарт байна.
-Цаг алдаад байгааг чинь сонгогчид хүлээж авахгүй байна шүү дээ?
-Цоо шинэ нөхцөл байдал үүссэн. Олон улсын туршлагаас харахад эв нэгдлийн Засгийн газар бай-гуулах нь тиим ч амархан, хоромхон зуур хийгддэг зүйл биш нь ойлгогдож байгаа. Зөвшилцөх ажил өөрөө бэрхшээл үүсгэдэг.
-Эвслийн бүлэг чуулгандаа хэзээ суух вэ? Би дээр асуусан л даа. Дахиад лавламаар байна?
-Хууль бус үйлдлүүдээ л зогсоочих гэмээр байна.
-Танай намын Төрийн бай-гуулалтын байнгын хороо хурал даад Ерөнхий сайдад Н.Алтанхуягийн нэрийг дэвшүүлж, Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар энэ асуудлыг ха-лэлцэхийг санал болгосон байна билзэ. Энэ албан ёсны шийдвэр мөн үү?
-Энэ бол намаас өгч байгаа зөвлөмжийн нэг хэлбэр.
(өнөөдөр 2004.08.05 182)