Насанд хүрээгүй охидын жирэмслэлт ихэслээ

Манай арван жилийн хүүхдүүд орой үдшийн цагаар баар ресторан, үдэшлэг цэнгээний газруудаар их зугаацан цэнгэж явах болсон. Энэ үеэр согтуугаар бэлгийн харьцаанд орох, бусдын хүчинд автагдах явдал гарсаар байгаа. Ихэнх хүүхэд энэ талаар эцэг эхтэйгээ зөвлөж ярилцахаас айн эмээж хэлэхгүй өнгөрдөг байна. Энэ нь үр хүүхдээ төрүүлэнгүүтээ хаях, бэлгийн замын халдварт өвчин авах, түүнийгээ мэдэхгүйгээр бусдад халдаах зэрэг сөрөг үр дагавруудыг гаргаж байгаа юм.
-Манай сувилалд 0-3 насны, эцэг эх нь голж хаясан, хүсээгүй жирэмслэлтийн хүүхдүүд ирдэг л дээ. Жирэмслэлтийг зохицуулах асуудал бол хувь хүний асуудлаас гадна өрх гэр бүрийн төлөвлөгөө, улсын бодлогын чанартай байх ёстой гэж боддог. Хаягдаж ирсэн хүүхдүүд маань ямар ч насны эмэгтэй хүнээс гарсан байж болдог учраас жирэмслэлтийг зохицуулах ёстой.
Монголд өдөрт 118 хүүхэд хорвоод мэндэлдэг гэсэн үндэсний статистикийн газрын судалгаа байдаг. 14-17 хүртэлх насны хаягдсан хүүхдүүд өөрсдөө эрт эцэг эх болж, хүүхдээ өсгөж чадахгүй байгаа учраас хаясаар байгаа харамсалтай баримт байсаар байна. Энэ нь бидний ирээдүй болсон үр хүүхдүүд дунд хэрэггүй хүүхэд гэсэн нийгмийн шинэ давхрааг үүсгэж сөрөг үр дагаврыг авчирч байгаа юм. Иймд хариуцлагаа ухаардаггүй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгдөг. Сонирхлын журмаар эрт бэлгийн харьцаанд оролцогч суралцагч болон нийт охидыг хараандаа авагч өрхийн эмчийг бий болгох хэрэгтэй байгаа юм гэж эмч Энхтуяа хэлсэн юм.
Зөвхөн нялхсын клиник сувиллалд л жилдээ хүсээгүй жирэмслэлтийн сөрөг үр дагавраас болж эцэг эхдээ гологдсон 40-50 хүүхэд ирдэг байна.
/MN-25/