Сэтгэц эмгэг судлалын төвийн барилга нурах аюулд хүрээд байна

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа гарчээ. Сэтгэцийн өвчтэй хүмүүс улсын хэмжээнд 50 мянга гаруй байдаг ба энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Наркологийн төвд харьяалагддаг сэтгэцийн хөнгөвтөр өвчтэй 6000 гаруй өвчтөн, байнгын хяналтад 12 мянга гаруй хүн байдаг байна. Наркологийн төв нь эрүүл мэндийн даатгал шаарддаггүй, төлбөргүй үйлчилгээ явуулдаг төрийн байгууллага юм.
-Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо их нэмэгдэж байна. Бидний судалгаагаар Монгол улсад 250-300 мянган ийм хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн дотор сэтгэл гутрал, янз бүрийн хэлбэрийн стрессүүд, нойргүйдэл, архинд донтох, мансуурах хэлбэрийн эмгэгүүд орж байгаа.
Сэтгэц, эмгэг судлалын төв нь 1952 онд байгуулагдсан ч их засварын ажил хийгдэж байгаагүй гэнэ. Холбогдох байгууллагуудад удаа дараа хандаж байж энэ жилийн төсвөөс 30 сая төгрөг гаргуулж засварын ажлыг хийлгэж байгаа юм. Удаан хугацаанд засвар хийгдээгүй учраас энэ төсөв хаана ч хүрэхгүй дээврийн дусаалыг нөхөх, гадны өнгөлгөө гэсэн ажлыг л хийж гүйцэтгэх мөнгө гэнэ. Их засварын ажлыг бүрэн дуусгахын тулд 70-80 сая төгрөг шаардагдах юм байна.
-Энэ байрны багтаамж их муудаж байна. Сүүлийн 30 жилд их засвар хийгдээгүй, чанар муудсан. Энэ жил бид 30-аад сая төгрөгийн өнгөц бага зэргийн засвар хийж байна. Энэ нь бидний шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Дахин ирэх онд энэ байранд их засвар үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа юм.
Төсвөөс хуваарилсан хэдхэн төгрөгөөр засвар хийхийн тулд байраа султгах ёстой гэнэ. Харамсалтай нь түр нүүж орох байр улсаас гаргаж өгөх боломжгүй учраас засвартайгаа хамт ард иргэддээ үйлчилсээр байна. Гэвч энэ нь эмч, өвчтнүүдийн эрүүл мэндэд сөрөг үр нөлөө үзүүлж байна гэж ярьж байсан юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button