Гадаадын сургуульд зуучлагч өргөмжлөл хүртлээ

Тэд анхнаасаа Монголын оюутан залуусыг тухайн улсдаа нэр хүндтэй, бас төлбөрийн хувьд хямдхан сургуульд суралцуулахыг зорьсон гэж тайлбарлалаа. Зарим төвүүд ашиг орлогоо харан суралцагчдын эрх ашгийг төдийлөн хайхардаггүй бол Мастер Травел төв сургууль зуучлахаас авахуулаад төгсөх хүртэл бүх асуудлыг анхаарлын хэмжээнд хандуулан тусалдаг гэнэ. Тэдний дөрвөн жил явуулсан үйл ажиллагаа найдвартай, олон түмний талархлыг хүлээсэн учраас хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар өргөмжилсөн гэж нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн хэлсэн юм.
-Бид яагаад энэ шагналыг авах болов гэж бодож байна л даа. Ноднингийн Улсын боловсролын хяналтын албанаас шалгалт хийгээд хангалттай сайн гэсэн үнэлгээг ганцхан манай компани авсан. Манай компанийн зорилго бол манайхаар үйлчлүүлсэн нэг ч хүн ямар ч эрсдэл хүлээхгүй байх ёстой гэсэн зарчим барьдаг. Yүний үр дүн гарч байна гэж бид нар ойлгож байна. Боловсролын сургуульд цөөхөн их сургууль авсан. Гадаадад оюутан сургахад зөвлөгөө өгдөг компаниудаас анхны компани нь манайх болсонд бид их баяртай байгаа.
Саяхан тус төвийн урилгаар Малайзийн Мальтанодийн их сургуулийнхан хүрэлцэн ирж сургалт явуулсан байна. 21 мянга орчим оюутан суралцдаг дэлхийд нэртэй уг сургуулийн энэ жилийн элсэлтийн шалгалт дууссан байсан ч есөн сар хүртэл оюутан элсүүлэх зөвшөөрлийг Мастер Травел-ийнханд олгосон байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button