8900 оюутанд зээл олгохоор шийдвэрлэлээ

Зөвхөн 2003-2004 оны хичээлийн жилд шинээр элссэн 8000 мянга гаруй оюутан сургалтын төлбөрийн зээл авсан байна. Зээлээр сурах оюутны тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч эргэн төлөгдөх нөхцөл байдлыг чухалчлах нь зүйтэй гэнэ. Засгийн газрын гэрээний дагуу гадаадын өндөр хөгжилтэй 14 оронд сүүлийн таван жилд мянга гаруй оюутан суралцжээ. Гадаадын орнуудад бакалаврын зэрэгтэй суралцаж төгсөхөөс гадна аспирантур, докторнат суралцагсдын тоо нэмэгдэж байгаа аж.
(өдрийн сонин 2004.08.05 193)