Афин-2004-ийн тугчаар Д.Нямхүү тодорлоо

Манай тамирчид 1964 оны олимпоос хойш 10 дахь зуны олимпийн наадамдаа оролцох гэж байгаа бөгөөд Энэ хугацаанд бөхийн чөлөөт барилдааны багийнхан 5 удаа, жүдогийнхан 3 удаа, хөнгөнийхөн 1 удаа туг барьж байсан байна. Тугчидаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Б. БатЭрдэнэ хамгийн олон буюу 3 удаа NATIONAL FLAG барьжээ. Мөн Монгол улсын гавъяат тамирчин ах дүүс Зэвэгийн Ойдов, Дүвчин нарт 1976,1980 оны олимпийн наадамд тугчнаар ажиллах үүрэг оногдож байв. Манай тамирчдын оролцсон анхны зуны олимп болох Токио-64-т хөнгөн атлетикийн нэрт тамирчин асан чемпион хэмээх Ч. Найдан туг барьж байжээ.

Зуны Олимпийн наадамын тугчид

1964 он. Токио. Япон Ч. Найдан хөнгөн атлетик
1968 он Мехико. Мексик Х. Баянмөнх чөлөөт бөх
1972 он. Мюнхен Герман Б. Жамсран чөлөөт бөх
1976 он. Монераль Канад З. Ойдов чөлөөт бөх
1980 он Москва. ЗХУ З. Дүвчин чөлөөт бөх
1988 он Сеул БНСУ Б. Бат-Эрдэнэ жүдо
1992 он Барселон Испани Б. Бат-Эрдэнэ жүдо
1996 он Атланта АНУ Д. Сумъяабазар чөлөөт бөх
2000 он Сидней Австрали Б. Бат-Эрдэнэ жүдо
2004 он Афин Грек Д. Нямхүү жүдо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button