Фото реалист зураачийн үзэсгэлэн нээгдлээ

Өнөөдөр энэхүү үзэсгэлэнд зураачийн 80-аад бүтээл тавигдсан байна. Фото реалист гэдэг бодит амь гэсэн утгатайүг бөгөөд одоогоор энэ чиглэлээр манайд гарсан анхны үзэсгэлэн болж байгаагаараа онцлог юм. Зураач Батнасан орон нутагт нэлээд хэдэн үзэсгэлэн гаргаж байжээ. УБ хотод ийнхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа сэтгэл өндөр байна гэж зураач Батнасан хэллээ.
-Миний уран бүтээлийн үзэсгэлэнд Монголын урлагийн том том төлөөлөгчид ирж баяр хүргэсэнд үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ үзэсгэлэндээ сүүлийн хоёр жилд зурсан 300 орчим зургаас шилээд 90 орчим зураг тавьчихаад байж байна.
Фото реалист ихэнх зургийг гарсан даруйд нь сонирхогчид худалдан авдаг. Тиймээс монголын үзэгчид энэ чиглэлийн үзэсгэлэнг үзэж сэтгэлээ баясгах боломж ховор байдаг гэж зураач хэлсэн юм.
/MN-25/