Олимпод оролцох баг тамирчдаа үдэх ёслол боллоо

Энэ жилийн олимпын наадамын хот 1997 оны IX сарын 5-нд болсон ОУОХ-ны 106-р чуулганаар Буэнос-Айрес (Бразили), Кэйп Таун (Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс), Ром (Итали), Стокголм (Швед) хотуудтай өрсөлдөж шалгарсан юм.
Афины олимпийн наадам спортын 38 төрөлөөр 16 өдрийн турш үргэлжилж, 301 медаль гардуулах ёслолын ажиллагаа явагдах юм байна. Нийт 201 Yндэсний олимпийн хорооны 10500 тамирчин, 5500 багийн албаны хүмүүс 21500 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тус тус оролцох бөгөөд манай улсын хувьд
Афины олимпийн наадамд спортын бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, усан спортын долоон төрлээр 20 тамирчин ороцоно. Түүнчлэн дасгалжуулагч, эмч, албаны хүмүүстэй нийлээд 40 гаруй төлөөлөгч Афиныг зорих юм байна.
Өчигдөр манай улс олипд оролцох баг тамичидаа үдэх OLYMPIC TEAM of MONGOLIA- ёслолын арга хэмжээ OLYMPIC HOUSE-т боллоо
Ёслолын ажиллагаанд олимпийн багийн тамирчдаас гадна Монгол улсын ерөнхий сайд, Афины олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга, Н. Энхбаяр, Эрүүл мэндийн сайд, олимпод бэлтгэх үндэсний хорооны орлогч дарга П. Нямдаваа Сангийн сайд усан спортын холбооны ерөнхийлөгч Ч. Улаан БТСУХ-ны дарга, олимпод бэлтгэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г. Пүрэв – Очир, ОУОХ-ны гишүүн Ш. Магван, МYОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Дамдин болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.
Уулзалтын эхэнд БТСУХ-ны дарга Г. Пүрэв Очир Монголын тамирчдын олимпод бэлтгэсэн талаархи товч мэдээлэл хийлээ. Yүний дараа Монгол улсын ерөнхий сайд Энхбаяр нээлтийн ёслолд барих Монгол улсын төрийн далбааг Монголын төлөөлөгчдийн тэргүүн МYОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэнд хүлээлгэн өгч олимпийн наадамд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. NOC-ийн ерөнхийлөгч төрийн далбааг багийн тугчаар тодорсон Ази тивийн аварга жүдоч Д. Нямхүүд гардуулан өгсөн юм. Энэ ёслолын дараа тамирчдыг төлөөлж дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн тоглолт болон Ази тивийн аварга, МУГТ О. Пүрэвбаатар үг хэллээ. Мөн 1996 оны Атлантийн олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д. Нармандах үг хэлж медалийн буухиаг үргэлжлүүлэхийг анд нөхөддөө хүслээ.
Түүнчлэн энэ удаагийн Афины олимпийн наадамын нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг барьж жагсах нь нэр хүндтэй эрхэм үүргийг Ази тивийн аварга, ОУХМ 81 кг –ийн жинд барилдах жүдоч Дамдинсүрэнгийн Нямхүү авсан байна. Ийнхүү туг барих үүрэг энэ удаа ч жүдо барилдааны шигшээгийнхэнд оногдлоо. Харин шинэ тугчин маань нээлтийн ёслолын үеэр ямар хувцас өмсөх нь одоохондоо тодорхойгүй байна.
Мөн наадамд оролцох баг, тамирчдын хувцас хэрэглэлийг их аварга асашёрюү Дагвадоржийн тэргүүлдэг Асашёрюү сангаас ивээн тэтгэж гаргасан бөгөөд нэг хүний иж бүрэн хувцас хэрэглэл мянга гаруй ам.долларт багтаж байгаа бөгөөд чамин хийц, өнгө үзэмжийн хувьд хаана ч нүүр улайхааргүй энэ хувцас хэрэглэлийг Монголын баг, тамирчид өмсөж Афин-2004 олимпийн наадамд оролцоно.
Харин олимпийн нээлт, хаалтын ёслол болон албан ёсны бусад арга хэмжээний үеэр цагаан өмд цамц, хүрэн зангиа, саарал бүрх малгай, таван цагаригйн өнгийг бэлэгдсэн ногоон пижакаар гангарах юм байна. Харин бүрх малгай дээр Монголын Yндэсний Олимпийн Хорооны эмблемийг байрлуулжээ.
/olloo.mn/