БНАСАУ-ын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа сэргээнэ

Уг ёслолын ажиллагаанд БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ен Ин оролцох юм байна. Ноён Ким Ен Ир манай улсад өнөөдөр ирж 8-ныг хүртэл албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэрээ тэрбээр Гадаад хэргийн яаманд уулзалт хэлэлцээр хийж, Дипломат төлөөлөгчдийн газрууддаа харилцан адил байх нөхцлөөр газар болон барилга ашиглуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад бараалхах юм байна. Мөн тэрбээр бямба гаригт Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Төв аймгийн Алтанбулаг суманд зочилно.
/Өдрийн сонин, 2004. 08.05, 193/