Маск тавихад юу анхаарах вэ?

Нүд тойруулан маск тавихгүй, харин ургамлын тосоор тосолно.
Маск тавиад тухтай хэвтэж, энэхэн хугацааг амарч тайвшран биеэ суллаж, сайхан дурсамж, мөрөөдөлд умбан өнгөрөөж байгаарай. Маскны дараа тос түрхэнэ.
Маскийг долоо хоног 1-2 удаа тавих бөгөөд 10-20 удаа давтвал нэг курс эмчилгээ болно. Yргэлжлэх хугацаа 15-20 минут. 35 хүртэлх насанд долоо хоногт нэг удаа, харин түүнээс дээш хоёр удаа, 50 наснаас эхлээд заавал хоёр удаа.