Стресстэй бол өдөр тутам чигчий хуруундаа иллэг хий

Тухайлбал, чигчий хуруунд зүрхний, нэргүй хуруунд элэгний, дунд хуруунд гэдэсний, долоовор хуруунд ходоодны, эрхий хуруунд тархины үйл ажиллагаатай холбоотой био идэвхит цэгүүд байрлана.
-Нэг гарын алгыг доош харуулаад нөгөө гарын эрхий, долоовроор хуруугаа чангахан чимхэнэ.
-Хурууны иллэгийг үзүүрээс уг руу нь чиглүүлэн хийх бөгөөд чигчий хуруунаас эхэлнэ.
-Хурууны хажуу талд мөн ийм маягаар иллэг хийнэ. Хуруу тус бүрт гурван удаа иллэг хийгээрэй.
-Долоовор, дунд хуруугаар хурууны үе дээрээс барьж татна. Хуруу тус бүрд гурван удаа татлага хийнэ.