Интернэт ба реклам

1996 онд WWW. хэмээх сүлжээ бий болсноос хойш хамгийн эрчимтэй хөгжиж байгаа төрөл бол Интернэтийн реклам юм.
Монголчууд бид 1996 оноос Интернэтийг ашиглах болсон бөгөөд өнөөдөр улсын хэмжээгээр 18-20 мянган түүнийг хэрэглэж, Улаанбаатар хотод л гэхэд 50 гаруй Интернэт кафе ажиллаж, 21 аймагт электрон шуудангийн үйлчилгээ явагдаж байна. Интернэт гар утас шиг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болох цаг ойртож байна.
Бизнес эрхлэгчид Интернэтийн рекламыг маш анхааралтай ашиглаж, өдөр ирэх тусам түүнд рекламаа байрлуулагчдын тоо нэмэгдсээр. 1999 оны байдлаар уг сүлжээнд байрлуулсан нийт рекламны хэмжээг мөнгөөр илэрхийлвэл 3.3 тэрбум ам.доллар байсан бол 2000 он гэхэд энэ тоо 6 гаруй тэрбум болох хандлагатай байна. Америкийн ИНТЕРНЭТ РЕКЛАМЫН ТОВЧОО-ны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар
-мэдээлийн технологи
-албан тасалгааны тавилга
-тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид
-үл хөдлөх хөрөнгө
-банк санхүү болон даатгал
-холбооны үйлчилгээ зэрэг салбарынхан Интернэтэд реклам сурталчилгаагаа хамгийн ихээр байрлуулж байна гэсэн тооцоо гарчээ. 1996 онд Майкрософт коипани Интернэтийн рекламанд 13 сая долларыг зарцуулсан бол 1997 оны 6 сараас 1998 оны 6 сар хүртэл 1 жилийн хугацаанд зөвхөн Англид л гэхэд 960000 гаруй долларыг түүнд зарцуулсан байх юм.
CNN, Apple хэрэглэгчдийг сайт руу татан оруулж, Double Click болон Media farm зэрэг компаниуд зөвлөгөө өгдөг бөгөөд Үolүo аль 1994 оноос Интернэтийн рщкламыг идэвхтэй захиалагч болсоор иржээ.
Интернэтийн рекламны орлого зөвхөн сүүлийн 2 жил гэхэд л 15 тэрбум ам.долларт хүрэх тооцоо байна. Таван жилийн дотор л Интернэт мэдээлэл хэрэгслийн хувьд 50 сая хэрэглэгчтэй болсон бол ийм амжилтанд
-Кабелийн телевиз-10жил
-Ердийн телевиз-13 жил
-Радио-38 жилийн хугацаанд зарцуулж байж хүрчээ.
Интернэт бол эдийн засгийн шинэ хэрэгсэл гэж судлаач мэргэжилтнүүд үзэж байга бөгөөд тавхан жилийн өмнө Интернэтийн бодлого боловсруулагчдаар тоглоом тохуу хийж байсан хүмүүс өнөөдөр рекламны төсвийнхөө ихэнхийг түүнд хаяж байна.
АНУ-ын Internet Adүertising Bureau-гийн мэдээгээр Америкчууд Интернэтийн рекламанд дараах мөнгийг зарцуулжээ.
1996 оны эхний 3 улирлын дүнгээр 217 сая доллар
1997 оны эхний 9 сард 571 сая доллар (263% өссөн)
1998 оны эхний 2 улиралд423 сая доллар
1999 оны эхний хагас жилд 934.4 сая доллар
1999 онд нийтдээ 3.3 тэрбум доллар
CNN нь Интернэтийн сүлжээний видеорекламны тэргүүлэгчдийн нэг бөгөөд төрөл бүрийн сайтуудаар дамжуулан сард дунджаар 14-15 сая хэрэглэгчдийг түүнд татаж байна.
Хятад болон Өмнөд Африк зэрэг орнуудад Он-лайн рекламны маш эрчимтэй өсөлт ажиглагдаж байгаа бөгөөд 2000 оны сүүл гэхэд Хятад улс Интернэтийн сүлжээний дэлхийн 2 дахь том хэрэглэгч болохнээ. Тив дамжсан корпорациуд ч сүүлийн үед төрөл бүрийн сайтуудыг эрчимтэй хийх болов.