Эвслийнхэн эргэж ирлээ

Хам хум ийм мэдээ авсан зарим нь тохирсон баримт бичигтээ гарын үсэг зурах гэнэ гэж баярласан. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураах тухай СЕХ-ны шийдвэр эвслийнхнийг хурал хаяхад хүргээд байсан юм. Харин уржигдар орой болсон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн хурлаар дээр дурдсан тогтоолыг түдгэлзүүлсэн аж. Үүсээд байсан нөхцөл байдлаас гарах гарц нь энә байж. Шүүхийн шийдвэр ингэж гарсны дараахан эвслийн бүлгийнхэн хэлэлцэж, УИХ-ын чуулганд оролцохгүй гэсэн байр суурьнаасаа буцсан байна.
Цагболоход Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн ахлагч С.Оюун, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн тэргүүтэй хоёр тапынханширээнийардсуужээ. Бүлэг албан ёсоор байгуулагдаж, дүрэм журмаа баталсан тухай болон долоон хүний бүрэлдэхүүнтэй төр, засгаа байгуулах ажлын хэсэг байгуулсныг С.Оюун мэдээллээ. Энә хэсгийг тэр өөрөө ахлах юм байна.
Бүрэлдэхүүнд нь М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Г.Батхүү болон бүлгийн гурван орлогч ажиллах аж. Бид завсарлагыг хагас, эсвэл ганц нэг өдрөөр авч баймааргүй байна. Зөвшилцөхийн тулдухаалагзавсарлага хэрэгтэй. Даваа гаригийн 11 цаг хүртэл завсарлага аваад энэ хооронд амралтын өдөр гэлтгүй хамтран ажилламаар байна гэж С.Оюун ярилаа.
С.Оюуныг бүлгийн ахлагчаар томилогдсонд Д.Идэвхтэн баяр хүргэж амжилт хүсээд, цагалдалгүй зөвшилцлөө шуурхайлмаар байна гэдэгтэй санал нэг буйгаа хэллээ. Уур амьсгал аятайхан болж ирлээ гэдгийг М.Энхсайхан зориуд тэмдэглэв. Энэ уулзалтын дараа УИХ-ын чуулганы танхимыг гишүүд зүглэв. 53 гишуүн суудлаа эзэлж, ирц 70.3 хувьтай байгааг хурал даргалагч Д.Дэмбэрэл танилцуулаад зөвшилцлийн үр дунг сонирхлоо. С.Оюун
-Захиргааны хэргийн шүүх СЕХ-ны шийдвэрийг тудгэлзүүлсэн нь хуралдаанд оролцох боломжийг олголоо. Бид бие биеэ хүндэтгээд, зөвшилцлийн ажлын хэсгээ байнгын ажиллагаанд оруулж, асуудлыг иж бурнээр нь хэлэлцэж тохирох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн учраас даваа гаригийн 11 цаг хүртэл завсарлага авмаар байна гэв. Д.Идэвхтэн
-Ёсчлохоос бусдыг хийсэн зөвшилцлийн баримт бичигт МАХН гарын үсэг зурахад бэлэн байна. Ажлын хэсгийнхнийг байнгын ажил-лагаатай байлгахаар тохирсон. Даваа гариг хүртэл завсарлага авахыг дэмжиж байна. Энэ хооронд зөвшилцөлд хамааралгүй асуудал үүсч, саад бэрхшээл учрахгүй байх гэж найдаж байна гэлээ. Д.Дэмбэрэл хуралдааныг завсарлуулж хэлэхдээ, Зөвшилцөл, ойлголцол хүндэтгэлтэйгээр үргэлжлэх байх гэдэгт найдаж байна. Халуун ам бүлээрээ энд цугласанд би баяртай байна шүү гэв. М.Энхсайхан Д.Дэм-бэрэлд хандаж зөв уур амьсгалыг эвдэхгуй байхын төлөө анхаарч ажиллахыг хүслээ. Хэд хоногийн турш үргэлжилсэн хямралыг гэтлэх гарц нээгдлээ гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэсэн.
Өчигдөр орой 17 цагаас ажлын хэсгийнхэн уулзаж зөвшилцлөө албан ёсоор үргэлжлүүлж эхэллээ.
(өнөөдөр 2004.08.06 183)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button