Макаод визгүй зорчино

Энэхүү хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу энэ оны долдугаар сарын 3-нд гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрт дипломат, албан болон энгийн паспорттай монгол иргэд Макаогийн Засаг захиргааны онцгой бүсэд, Макаогийн хүчин төгэлдер паспорт бүхий хүмүүс Монгол Улсад туе туе 90 хоногийн дотор визгүй зорчихоор, харин ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах зорилгоор, эсвэл 90 хоногоос илүү хугацаагаар зорчих иргэд урьдчилан виз авч байхаар тусгажээ. Хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан бөгөөд аль ч тал зургаан сарын өмнө дипломат шугамаар бичгээр урьдчилан мэдэгдэж цуцалж болохоор заасан байна.
(өнөөдөр 2004.08.06 183)