Ахмад дайчдад 64 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулиар 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, байлдааны талбарт үүрэг гүйцэтгэж явсан ахмад дайчдад орон сууцны хөлсний 50 хувь, гэр, ердийн галлагаатай орон сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4 шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнийн 50 хувийг нөхөн олгож байх, эх орны рашаан сувилалд явах унааны нэг талын зардал, путевканы үнийн 50 хувийг хөнгөлж байх, Засгийн газраас тогтоосон хөдөлмөриин хөлсний доод хэмжээгээр тооцон нэг сарын хөдөлмөриин хөлсний хэмжээний тусламжийг жилд нэг удаа олгож байхаар зааж өгсөн бөгөөд эдгээрийг зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж байна.
1939 оны Халхын голын байлдааны ялалтын 65 жилийн ойг орон даяар тэмдэглэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа бөгөөд энэхүү түүхт ойг Монгол Улс, ОХУ төдийгүй уг байлдаанд оролцеон улс орнуудхамтран тэмдэглэхээр болж байгаа юм. Манай улсын хувьд уг байлдаанд оролцеон 318 ахмад дайчин одоогоор энх тунх байгаа юм. Тэдгээрт туе бур 200.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоход 64 сая төгрөг шаардагдах бөгөөд энэ хөрөнгийг улсын төсөвт нэгэнт тусгаад байгаа юм.
(өнөөдөр 2004.08.06 183)