Олимпийн уриа

Олимпийн бэлгэдэл брлгон Даян дэлхийн эв нэгдлийг илэрхийлсэн Хөх, Хар, Улаан, Шар, Ногоон таван цагираг бүхий сүлд тэмдэг, СШиз, АШиз, РогИиз гэсэн уриаг 1920 оноос албан ёсоор хэрэглэж иржээ. Энэхүү уриаг Орчин үеийн Олимпийн хөдөлгөөнийг ундэслэгч Пьер де Кубертен, медаль хүртэхдээ биш, орол-цохдоо гэсэн зарчмыг дэв-шүүлэн анх санаачилжээ. Өдрийн сонин-ы №118-д Медаль авахдаа буе орол-цохдоо гэсэн уриаг (уриа биш шүү, зарчим -А.Э) үндсэндээ төгегел болсон гэхэд хилс-дэхгүй гэжээ. Шинжлэх ухаан, мэдээллийн техноло-гийн асар их хөгжил, хүний бие бялдрын гайхамшигт нөөцийг тасралтгүй уудлан илрүүлж, тамирчдын дээд амжилт жилээс жилд, олимпоос олим-под улам хурдан өсч, оршин тогтнох хугацаа нь богиносож байгааг харгалзан оролцох тамирчдыг шигших шалгуур өндөрсен, хоёр наадмын хоо-рондох тасралтгүй тэмцээний нийлбэр үзүүлэлтүүдээр эр-хээ авах болсон нь харин ч энэ зарчим даяарчлалын нөхцөлд улам бодит агуулгатай болж буйг гэрчилж байна гэлтэй.
Олимпийн наадмыг МТӨ 776 онд Зевс бурхны алдарт зориулан, зуны дэлгэр цаг болох 7-8 сард Олимп уулнаа зохион байгуулсан гэдэг. Барс хэвнэгт баатар Геракл, эсвэл хаан Пелоп хоёрын аль нэг нь саначилсан гэсэн домог ч бас бий. Үүнээс хойш дөрвөн жил тутам зохион байгуулдаг уламжлал тогтсон байна.
Олимпийн наадмын уеэр аливаа дайн тулааныг зогеоож, Ариун энх-ийг тун-хаглаж, Олимп уул хүрэх зам амар түвшний бэлгэдэл болдог ажээ. Эдүгээ энэ замыг Олимпийн наадмын боегон дээр таван тивийн шилдэг тамирчид гартаа бамбар залан Олимпийн хотуудын хооронд буухиалан туулах болов. Энэ жил л гэхэд олимпийн 11000
аварга, шилдэг тамирчид Сиднейгээс Афин руу залж явна.
Монголчууд бид 1964 онд Япон хотноо болсон зуны ХҮШ олимпийн наадамд 36 хүний бүрэлдхүүнтэй багаа оролцуулснаар олимпийн хөдөлгөөнд албан ёсоор хамрагдсан хэмээн ярьж болох боловч, энэхүү хөдөлгөөний эрхэм зорилт уриаг эх хэлээрээ өнөө хүртэл гүйцэд тодорхойлж чадалгүй XXI зуунтай эолголоо. Хурданаас хурдан, өндөрөөс өндэр, хүчтэнээс хүчтэй хэмээн орчуулж ир-сэн ч, хөдөө орон нутгийн спорт зааланд хааяа хараг-дахаас хэтэреэнгүй. Шинээр сүндэрлэсэн Олимпийн Ордоны хавьд ч алга бололтой. Мэдээж энэхүү эртний грекийн гүн ухаантнууд, оюунаа дайчлан өрсөлдөх төдийгүй, хүчээ сорин барилдах, уралдах, дүүгүүрдэх үедээ сэтгэлийн онгод нь өдөр тутмын практик үйлээс тасран, чухамхүү хар буруу санаагүй хүчээ үзэх үед л сэтгэлд буухаар энэхүү уриаг ОШиз, АШиз, РогИиз хэмээн хэлснийг, быстрее, выше,
сильнее гэж орос хэл рүү орчуулсан байдаг. Эртний грекийн соёлын түүхэн дэх Понтийн хаан Фарнакийг ялснаа илэрхийлж, Цезарийн илгээсэн Үeni, үidi, үici гэсэн мэдээллийг Очив, үзэв, ялав гэж манайхан хөрвүүлеэн нь бий. Энэ хоёр уриа бол нэг нь тайван цагийн энхийн өрсөлдөөнд хүч тэнцүү тамирчдыг уриалан дуудсан уриа, нөгөө нь дайны цагт хүч тэнцвэргүй тулаанд хүчтэй нь хүчгүйгээ дийлснийг нотолсон тунхаг ажгуу. Эхнийх нь ирээ-дүй рүү чиглэсэн өөдлөн өн-дийх, дэвшин дээшлэх, хурд, хүч, бяр чадалын хөгжил хөдөл-гөөнийг билэгшээсэн байхад нөгөө нь, өнгөрснийг тунхаглаж,
буйг мохоож, оргил цэгээс гэдрэг хандсан далд санааг агуулах ажээ.
Би энд Gituis, Altuis, Fortuis латин үгийг ТУУЛ, ДҮҮЛ, ДИЙЛ хэмээн орчуулж хэрэглэхийг санал болгож байна. Олимпийн сүлд гээд л манайхан зохиож байгаа сурагтай. Сүлдэндээ уриагаа мөнхлөхгүй бол дуу болохоос цаашлахгүй мэт… олон санаа цуварч байна
Энэ урианы агуулгыг бас тайлбарлахыг хичээе.
Тамирчин хүн, нэгэнт Олимпид шалгарсан тохиол-долд ноцтой хүнд бэртэл, гэмтэл аваагүй бол гараанаас бариа хүрэх замыг заавал туулдаг жамтай. өнөөдөр энэ зам зөвхөн олимпийн өдрөөр хязгаарлагдахгүй, хоёр наадмын хоорондох урт удаан сорилт тэмцээнийг даван туулах нүр их хөдөлмөр болон хувирч байна.
Туул! Тамирчин хүн
1.Өөрийгөө
2.Өрсөлдөгчөө
3.Орон зай цаг хугацааг үргэлж даван туулдаг хуультай
Дүүл! Тамирчин хүн
1.Өөрөөсөө
2.Өрсөлдөгчөөсөө
3.Орон цагаас ямагт дээгүүр залардаг ёстой.
Дийл! Тамирчин хүн
1.Өөрийгөө
2.Өрсөлдөгчөө
3.Орон зай цаг хугацааг ялж байж амжилтанд хүрдэг жамтай.
Энэ жилийн Олимпийн наадмаас манай тамирчид алтан медаль хүртэж, 2008 оны олимпийн бамбарыг эх нутаг дээгүүрээ залах болтугай.
Бадмаараглах бамбарын ишнээ ТУУЛ, ДҮҮЛ, ДИЙЛ залранхан, Монгол Соёл бадранхан, Галын дөл өөдөө…
(өдрийн сонин 2004.08.06 194)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button