Хамгаалагч нар иргэдийг зодох болжээ

Азийн бар улс маань Азийн баар улс болоод удлаа. Нэгэнт үйл ажиллагаагаа эхэлчихсэн газрын ажлыг зогсоохоос илүү зохицуулъя, эмх цэгцэнд нь оруулахаар шийдээд ажлын цагийг нь шөнийн 24 цаг хүртэл байхаар тогтоож өгсөн. Гэтэл бүх зүйлийг нь зохицуулаад байхад баарны эзэд үйлчлэх ёстой үйлчлүүлэгчдээ хамгаалагчдаараа зодуулах, үүр цайтал ажиллах гэх мэт зөрчлүүдийг гаргасаар байгаа юм. Өнгөрсөн шөнө л гэхэд Хар луу нэртэй баарны гадаа хамгаалагчид нь үйлчлүүлэгч иргэнээ зодож байхад цагдаагийн эргүүлүүд таарч хэв журмыг зохицуулсан байна. Ер нь зайлшгүй анхааруулах зүйл бол буу зэвсгээ харж ханддаггүй хаяж гээгдүүлдэг, буутай харьцаж чадахгүй хүнд буу эзэмшүүлдэг хамгаалалтын алба, хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалтанд суугаагүй хамгаалагчдыг сургалтанд хамруулах юм гэж ЦЕГ-ын ажилтан хэллээ.
-Сүүлийн үед баар ресторанууд цагийн хуваарь баримтлахгүй нийтэд үйлчилж байгаа асуудал гэмт хэрэг гарахын нэг гол үндэс болж байна. Түүнээс гадна архи худалдаалах цагийг хэтрүүлж архи зарах, мөн үйлчлүүлэгчдийн эрх чөлөөнд халдах явдал сүүлийн үед хэд хэдэн удаа гарлаа.
Мөн өнгөрсөн шөнө Бэрх тосгонд оршин суух эрхэлсэн ажилгүй Сосорбарам согтуугаар эхнэр Буянхишигийг зодон амь насыг нь хохироосон байна. Энэ мэт согтуугаар хийсэн гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул иргэддээ сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас санууллаа.
/MN-25/