Тролейбусны үнэ өсөж магадгүй гэнэ

ОХУ-ын Юкос компанийн нефтийн үнэ нэмэгдэж үнийн өсөлтийн шуурга биднийг дайраад байгаа. Мөн энэхүү өсөлттэй холбогдон нийтийн тээврийн компаниуд үйлчилгээнийхээ үнийг нэмэх саналаа холбогдох байгууллагуудад тавиад байна. Нийслэл хотод хамгийн хямд үйлчилдэг Цахилгаан тээвэр компани бусад үйлчилгээний байгууллагууд үнээ нэмсэн тохиолдолд л дагаад нэмнэ гэж байлаа. Энэ сараас цахилгааны үнэ нэмэгдэхээр яригдаж байгаа учраас тасалбараа 200 төгрөг болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Цахилгаанаа нэмж чадахгүй байж өргөн хэрэглээний бараа болон тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдэж байгаад иргэд бухимдаж байгаа юм.
-Юмны үнэ, бензин тос материалын үнэ нэмэгдчихээр бүх юмны үнэ нэмэгдэж байна. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байна. Ард түмний амьдрал цаашдаа их л хэцүү болно доо. Хүүхэд хөгшчүүд авч явдаг унаа юм чинь нэмэгдвэл сайнгүй л байх.
1987 онд байгуулагдсан Цахилгаан тээвэр компани анх 180 тролейбустай үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Одоо 50 тролейбус таван чиглэлд үйлчилж байгаа юм байна. Чиглэлээ багасгасан нь удаан, эргэлт муутай үйлчилгээ явуулдаг, мөн эвдрэлтэй холбоотой гэж ярьж байлаа. 80 гаруй тролейбус төмрийн сэг болоод хэвтэж байгаа гэнэ. Эдгээр төмрийн рамуудыг сэлбэгэнд ашиглах, эсвэл хаягдал төмөрт өгөх арга хэмжээг авч байгаа гэнэ.
-Ярилцаж байгаа төслийн хэмжээнд бол автобусны үнийг 300 төгрөг болгох, ингэснээр алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэх юм шиг байгаа юм. Манай компанийн хувьд 200 төгрөгөөр ард иргэдэд үйлчлээд ажил үйлчилгээгээ явуулах боломжтой байгаа. Бид ч энэ саналаа Хотын тээврийн газарт тавъя гэсэн бодолтой байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button