НЭМГ-аас зуслангийн удирдлагуудад зөвлөгөө өгөв

Одоогийн байдлаар халдварт шараар өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал гайгүй болж байгаа юм. Өчигдөр зуслангуудийн удирдлагыг хүлээн авч уулзахдаа Хүүхдүүд эрүүл цэвэр орчинд амрах ёстой. Гэтэл халдварт өвчин тусч байгаа нь зуслангийн буруу гэсэн тайлбарыг нийслэлийн эрүүл мэндийн газраас өгчээ. Ер нь манай хүүхдүүд гараа угаалгүй хоол ундаа идэж ууцгаадаг. Харин зусланд олон хүүхдүүд хоорондоо бужигнаад хөөр баяраар хөгжилдөцгөөн гар нүүрээ угаацгаадаг. Гэтэл Нарлаг зуслангийн уснаас шар өвчний вирус илэрсэн байгаа нь эцэг эхчүүд хүүхдээ аль зусланд амраахаа эртнээс бодох хэрэгтэйг сануулж байгаа юм. Бохир гарын өвчин гэгдэх шар өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн өвчин нь 50 хоногийн дотор илэрч байгаа юм. Тиймээс Нарлаг зусланд амраад яахав зүгээр биз гэж бодоод эмнэлэгт хандаагүй байгаа, хаяг нь олдоогүй байгаа хүүхдүүд дүү нараа, гэр бүлээ, найз нартаа өвчин халдаахгүйн тулд Халдварт өвчин судлал, өрхийн эмнэлгүүддээ хандах хэрэгтэй байгаа юм нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтан хэллээ.
-Энэ хугацаанд нийтдээ 1800 гаруй хүүхдийн хаягийг өрх гэрээр нь судалж, энэ дотроос сүүлийн хоногуудад олдохгүй байсан хүүхдүүдээс 22 хүүхдийн хаяг тодорч гарч ирлээ. Энэ нь юутай холбоотой удаашралтай байна гэхлээр хүүхдүүд зусланд очихдоо хаягаа үнэн тод бичүүлээгүй, нэг утасны номер өгөх, нэг сургуулийн хаяг өгөх, эсвэл дүүргээ бичүүлээд хороо, гэрийнхээ хаягийг тод бичүүлээгүйтэй холбоотой.
Мөн зуслангуудад хувцас эд хэрэглэлээ алдах, дээрэмдүүлэх хэрэг гарсаар байгаа. Гэтэл ихэнх зуслангийн удирдлагуудаас энэ бол бидэнд хамаагүй гэсэн тайлбарыг хийж байгаа тул зусланд явж амрах гэж байгаа хүүхдүүд сэрэмжтэй байх хэрэгтэй байгаа юм.
/MN-25/